Хувийн ашиг сонирхлын зөрчилтэй 19 хүнээс татгалзжээ
2015-04-08

Нийтийн албанд томилогдохоор 2912 этгээд хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгээ АТГ-т өгчээ.

 

Тэдгээрээс 2831 этгээдийн урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэж холбогдох байгууллагад хариу хүргүүлсэн байна. Ингэснээр одоогоор 81 мэдүүлэг ажиллагаанд хянагдаж байгаа аж.

 

Гэхдээ хувийн ашиг сонирхлын зөрчилтэй 19 хүний мэдүүлгийг буцаасан байна. Оны эхний улирлын байдлаар олон тооны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг ирсэн нь төрийн албанд томилгоо олноор хийгдэж, энд хөдөлгөөн, өөрчлөлттэй байгааг харуулж байна гэж албаны хүн онцолсон.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
Шударга иргэн:
Урт үст шударга байх тухай ярьдаг эрхэм Со-гийн мэдүүлгийг авъяа
2015-04-08