Хүмүүжигчдийн ”зүрхийг дайлав”
2015-04-08

Эрдэнэзуу хийдийн хамба лам Х.Баасансүрэн хүмүүжигчдэд зориулан "Зүрхийг чинь дайлъя" лекцээ толилуулжээ.

 

Тэрбээр ялтнуудад лекц уншиж, тэдэнтэй чөлөөтэй ярилцаж, санал бодлыг нь хуваалцсан байна.

 

Энэхүү арга хэмжээ нь ялтнуудын сэтгэлд хүрсэн, үр өгөөжтэй арга хэмжээ болсныг зохион байгуулагчдын зүгээс мэдээллээ. Уг лекцийг Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба, “Шинэ амьдрал” төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулсан байна.

 

Б.Хүлэг

 

Shuud.mn
Сонин хачин