“Coal Mongolia-2015” өнөөдөр эхэлнэ
2015-04-09

Жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж ирсэн нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын “Coal Mongolia” уулзалт өнөөдөр эхэлнэ.

 

 Чуулга уулзалт дөрөвдүгээр сарын 9-10-ны өдрүүдэд Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулагдах бөгөөд нүүрсний хайгуул, олборлолт, боловсруулалтын  төслүүдэд хөрөнгө оруулалт татахад чиглэх аж.


Түүнчлэн “Coal Mongolia” чуулганы таван жилийн ой, гадаад зах зээл дээр анхдагч хувьцаа IPO гарган нүүрсний салбарт хөрөнгө оруулалт татсаны таван жилийн ой тохиож буйгаараа онцлогтой болох гэнэ. 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин