Д.Бямбасүрэн: М.Энхсайхан Монголын эдийн засгийг мэднэ, бас хамгаалж чадна
2015-04-09

Монгол Улсын Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэн гуайтай уулзаж  Монголын эдийн засгийн байдлын талаар цөөн асуултад хариу авлаа.

 

-Саяхан эдийн засгийн форум болж өндөрлөлөө. Ер нь Монголын эдийн засгийн байдлыг та  юу гэж дүгнэж байгаа вэ?

 

-Байдал хүнд байгаа. Бидэнд төгрөгийн ханшийг тогтворжуулах ам.долларын нөөц байхгүй. Их хэмжээний юань гаднаас аваад идчихсэн байдаг. Тэрийг буцааж өгөх ёстой, 2017 онд. Түүн дээр өмнө авсан ам.долларын зээл, төлбөрүүд бий. Төр, засаг Монгол Улсын зээлийн ерөнхий хэмжээг үнэн зөв хэлэхгүй байгаа. Гаднын байгууллагууд аль өнгөрсөн намар 19.8 тэрбум ам.доллар боллоо гээд зарлачихсан. Үүнийг би олон удаа хэвлэлд ярилцлага өгөхдөө хэлсэн. Төр, засгийнхан нэг нь ч “Биш”  гэж хэлдэггүй юм. Тэр дотор хувийн хэвшлийн зээлийг оруулаагүй. Нийт өр явсаар байгаад нэг зангилаанд дээр очиж шийдэгдэнэ. Тэр нь Монголын эдийн засгийг дээшлүүлэх үү, доошлуулах уу. Өнөөдөр байдал үнэхээр хүнд байна.  Олон улсын валютын сан, зээлдүүлэгч нарааса авснаа эргүүлж төлнө. Янз бүрийн банкуудаас авсан зээлийг харахад ганц банк л гэхэд 200 саяыг төлөх графиктай сууж байна. Дээрээс нь аж ахуй нэгжийн өр өчнөөн. “Чалко”-д  төлөх  133 сая, “Хан Ресурс”-ийн 100 сая, Оюутолгойн 100 сая гээд нэмэгдээд ирнэ. Ингээд 2016 оны хувьд байдал дээрдэхгүй.

 

-Одоо эдийн засгийн үзүүлэлтүүдийг харахад  2017 оны төлөв байдал ямар байхаар байна?

 

-2017 оны байдал сая “Синь Хуа” агентлагийн мэдээнд гарсан шиг дампуурал зарлахад ойртож очих тийм л төлөв харагдаж байгаа шүү дээ.  Үүнийг би муу ёр зөгнөж хэлж байгаа юм биш, эдийн засгийн бодит байдал энэ. Хүнээс юм авч идсэн бол төлнө гэсэн  тооцоо байх ёстой. Саяхан хэвлэл,  мэдээллийн хэрэгслээр  Монголын экспортын байдлыг зарлахдаа 29 хувь өслөө гэж байна лээ. Өсөлт зарлах сайхан. Гэтэл экспортод гарсан алт, зэсийн үнэ Монголд орж ирэхгүй байгаа. Энэ жил Оюутолгойд дөрвөн их наяд төгрөгийн борлуулалт хийнэ. Энэ хоёр тэрбум ам.доллар Монголд орж ирэхгүй. Гадагш гаргасан зэсийн үнэ тооцоололгүй гадагш гаргасан юмны үнэд ороод явна. Бид ийм л байдалд байна.

 

-Манайхан эдийн засгаа сэргээхийн тулд төсөл хөтөлбөрүүдээ явуулах нь зүйтэй гэлцдэг. Үүнд Тавантолгойн төсөл  нэмэр болох ёстой гэлцдэг. Гэтэл   “Чалко”-д өртэй  Тавантолгойгоос бид монголчууд юу хожих вэ. Тэнд   “Гуравдагч этгээдэд бүү үзүүл”  гэсэн  утга бүхий нууц гэрээний сураг  чих дэлсч байгаад намжсан.  Одоо Засгийн газар, УИХ дотор зөрчил ихтэй, тэгээд Тавантолгойг хэлэлцэнэ гэж байдаг. Тэрнээс гадна М.Энхсайхан ер нь энэ төслийг хариуцаж чадах хүн мөн үү. Зөв, буруу гээд шуугих юм ?

 

-Тавантолгой төслийг М.Энхсайхан хүлээж аваад ажиллаж байгаад би итгэл дүүрэн байгаа. Тэр Монголын эдийн засгийг мэднэ, бас хамгаалж чадах хүн. Гэхдээ түүнээс өмнө Тавантолгойд  далд гэрээ  энэ тэр хийгдсэн байхыг үгүйсгэхгүй. Сүүлийн үед янз бүрийн юм их л дуулдаж байна.

 

-Манай томоохон ордууд янз бүрийн  замаар явж тэр их баялаг Монголын мэдлээс гарсан. Бид дотооддоо л болохгүй байна аа даа?

 

- Миний бодоход,  хууль хяналтын байгууллагуудын ажиллагаа, бүрэн эрхийн хүрээнд асуудлыг шийдвэл яасан юм бэ гэж хардаг. Бүх баримтыг нь хурааж авч, үнэхээр улсын эрх ашгийн эсрэг гэрээ хэлцлүүд  хийсэн байх юм бол нийтэд ил болгож, тэр хүмүүст нь хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Тэгж байж цэвэршинэ, тэгэхгүй бол бүтэхгүй.

 

-Тэгэхээр  Монголд ашиггүй гэрээг  цуцлах шаардлага тулгарна. Цаашлаад  Нью Йоркийн арбитраар асуудлаа шийдүүлэх болно, мөн л манайхан унаж өрөнд орно  шүү дээ?

 

-Тэгэхээр эхлээд хариуцлагагүй хүмүүстээ хариуцлага тооцож, энэ нөхдүүд Монголыг ингэж хохироож байжээ гэдгийг дэлхий нийтэд харагдахуйцаар ил болгох хэрэгтэй. Далд явах юм бол асуудал шийдэгдэхгүй. Улам гүнзгийрээд, улам хохироод дуусна. Европын Арбитрын шүүх  гэрээ нэгэнт зурагдсан  бол чи тэнэг юм уу, хохь чинь л гэж хэлнэ шүү дээ. Энэ  хэний ч хэлэх үг. Буруутгах арга байхгүй. Гэтэл тийм гэрээ хийж байсан хүмүүсээ ил болгож хариуцлага тооцох учиртай. Тэгэхгүйгээр цэвэршихгүй.

 

Эх сурвалж: www.polit.mn

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Ашигт малтмалын ордыг ард түмэн 100 өмчилж, төр 100 эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 ашигладаг. Олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. Үүнд 1-рт, Роялти роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаж борлуулалтаа хийгээд төрд асар өндөр хэмжээний роялти болон татвар төлөх гэрээ юм, 2-рт, Бүтээгдэхүүн хуваах гэрээ энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр бараг тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус тусдаа худалдан борлуулах гэрээ юм, 3-рт, Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах
2015-04-09
иргэн:
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 25 жил ярьж байна.
2015-04-09
иргэн:
Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. Платон Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. П.Ж.Рурке Засгийн газар, том бизнес хоёрын цус холилдсон холбоо харанхуйн дунд тасралтгүй өргөжиж хөгжсөөр байдаг. Жек Андерсон Засгийн газрын ач тусыг нь мэдье гэвэл ард түмний амьдралыг нь л харчих. Фридрих Ницще Ухаан солиотой хүнд илд бариулах Шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр адилхан аюултай. Пифагор
2015-04-09
иргэн:
Оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. Монголын ард түмнийг хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар Оюу толгой, Таван толгойн гэрээ гэгчийг байгуулж, Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.
2015-04-09
иргэн:
Монголын “Ашигт малтмалын тухай хууль” үнэнхүү хөлдүү. Учир нь уг хуулинд “ төр ашигт малтмалын ордод 34-50 -ийг эзэмшинэ” өөрөөр хэлвэл “төр өөрөө өөрийнхөө өмчид 34-50 -ийг эзэмшинэ” гэсэн дэндүү тэнэг, хөлдүү заалт бий. Гэтэл олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ард түмэн 100 өмчилж, төр 100 эзэмшдэг. Харин төр ашигт малтмалын ордод биш харин уг ордыг ашиглагч аж ахуйн нэгжид уулын үйлдвэрт буюу уурхайн үндсэн хөрөнгөд нь тодорхой хувь эзэмшиж болох юм. Монголын улс төрчид ашигт малтмалын орд, ордыг ашиглагч аж ахуйн нэгж уулын үйлдвэр, уурхайн үндсэн хөрөнгө гэсэн гуравхан зүйлийг өөр хооронд нь ялгаж салгаж ойлгож чаддаггүй тэнэг, хөлдүү болох нь тэдний баталсан “Ашигт малтмалын тухай” хуулиас нь тод томруун харагддаг.
2015-04-09
иргэн:
Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Монголд хөгжлийн ямар ч онол, загвар байхгүй, харин АН-ын зохиосон “ардчилал” гэдэг үлгэр л бий.
2015-04-09
иргэн:
С.Баярын юунд гайхав. Ийм авилгалч нийгмийг Ардчилсан нам байгуулсан шүү дээ. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан шүү дээ. Энэ нам байгаа цагт Монгол улс хэзээ ч хөгжихгүй, магадгүй тусгаар тогтнолоо ч алдаж магадгүй. Төсөл, тендер шалгаруулахад шийдвэр гаргадаг бүх хүмүүс бүгд л их, бага хэмжээний авилгал авдаг гэж нийтээр ярьдаг шүү дээ. Оюутолгой, Таван толгойн төслууд бол хэдэн арван их наядаар яригдах олон улсын хэмжээний мегатөслүүд. Эдгээр хэдэн арван их наядаар яригдах олон улсын хэмжээний Оюутолгойн мегатөсөлд эцсийн шийдвэр гаргасан С.Баяр харин гайгүй бага авилгал авсан юм биш үү?
2015-04-09
зочин:
Энхсайханыг дэмжиж байна.
2015-04-09
Зочин:
yag unen ene 2 hun l medne
2015-04-09
Bataa:
Enkhsaihaniig ajliig ni hiilgeechee, Enkhbold gyai. Neg ch gesen ajil uragshaa yawag l dee. Yamar zovlontoi ih hural we. enksaikhan amarjargal hoert neg erh uguud naad ediin zasgaa sergeeh arga alga uu
2015-04-09
Зочин:
Chi yaasan yum baaxan yum ideed uuchixsan yum uu. Ynen yum xelexed yundaa uurlaad baigaa yum.
2015-04-09
Иргэн:
АН-д Монголын эдийн засгийг мэдэх хүн Энхсайхан, Амаржаргал хоёр байх шүү.
2015-04-09
Зочин:
yag unen ene 2 hun l medne
bold:
Ulaan hamartai muu arhichin yum yumand hutsah yum.arhia duugui gudrad gerte hevt
2015-04-09
Зочин:
Chi yaasan yum baaxan yum ideed uuchixsan yum uu. Ynen yum xelexed yundaa uurlaad baigaa yum.
Bayariig avch shalgaachee!!!!:
Sanjiin bayariig avch heleltseetsee!!!! Darga naraa!!!!
2015-04-09
МОНГОЛ:
Тавантолгой төслийг М.Энхсайхан хүлээж аваад ажиллаж байгаад би итгэл дүүрэн байгаа. Тэр Монголын эдийн засгийг мэднэ, бас хамгаалж чадах хүн. -ГЭЖ ЕСТОЙ ҮНЭН ҮГ ХЭЛЖЭЭ
2015-04-09
зочин:
Энхсайханыг дэмжиж байна.
Mongil:
Demjij bn !
2015-04-09
Г,Хуягт:
ОТ,ТТ гэрээг хийсэн хүмүүс өөрсдөө хууль хяналтын байгууллагад хүсэлт гаргаж шалгуулах хэрэгтэй ,Үнэн худлыг ил тод болгохгүй бол ер өөдлөхгүй шүү дээ, Д,Бямбасүрэн дарга үргэлж зөв үнэнийг хэлж өгдөг, энэ ухаалаг хүний зөвөлсөнийг хэрэгжүүлэх ёстой,
2015-04-09
irgen:
Yag unen uls eh ornoo hudaldsan amin huvia hicheesen hulgaich narig ilchilj idsen uusan avsaniig ni toluul tegvel Mongol uls maani hogjij zov goldiroldoo orno. Yaraltai shiidvertei alham hiihgui bol neg l bishee.
2015-04-09