Казиног “эс ширхэг” бүрчлэн хуульчилъя
2015-04-09

- Хууль төрөхийн өмнө -

 

Намрын чуулган завсарлахын өмнөх өдөр баригдсан Казиногийн тухай, Казино байгуулах тухай хуулийн төслийг хаврын чуулган дөнгөж эхлээд хэлэлцлээ. Ер нь парламентат засаглалтай болсноос хойш манай улс хоёр дахь удаагаа Казиногийн тухай хуулийг, Казино байгуулах асуудлыг парламентын босгоор давуулж байна.

 

Өмнө нь батлагдсан Казиногийн тухай хууль манай түүхэнд гашуун сургамж үлдээсэн билээ. Тухайн үед Казиногийн хуулийн дагуу ажилласан казино байхгүй. Тэр үед хуульгүйгээр казино ажиллаж, тэнд ямар нэг хяналт шалгалтгүй байсан учраас Казиногийн хуулийг баталж гаргасан гэж тухайн үеийн хууль тогтоогчид хэлдэг. Харин Казиногийн хуулийг батлаад хэрэгжүүлэх үед  гурван гишүүнд холбогдох эрүүгийн хэрэг үүсгэн, ял оноож, улмаар нэг нь амиа алдсан гашуун түүхтэй. Тиймээс ч тухайн үед уг хуулийг хэрэгжүүлээгүй байхад нь хүчингүй болгосон  юм билээ. Харин одоогийн гаргаж байгаа хууль энэ алдаа сургамжийг түүхийг давтахгүй байх хэрэгтэй гэж хууль тогтоогчид анхааруулж, сэрэмжилж, сануулж байсан. Үүнээс хойш казино байгуулах тухай үе үеийн парламентын үед яригддаг ч хэн нэг хууль санаачлагч эсвэл Засгийн газар нь хуулийн төсөл боловсруулан өргөн бариагүй. Харин энэ парламентын үед Засгийн газар санаачлан боловсруулж, өргөн барьж байна. Анх Казиногийн хуулийг батлахад АН эрх барьж байсан. Өнөөдөр мөн л АН эрх барьж байгаа үед дахин хэлэлцэж байна.

 

Уг хуулийн төслийг АН-ын эрх барьж байх үед өргөн баригдаж хэлэлцдэг нь ардчиллынхан казиног түлхүү сонирхож, тэдний эрх ашиг нуугдаж байна гэж үзэх хэсэг ч байдаг. Нөгөөтэйгүүр “Зарим хуулийн төслүүдийг өргөн бариад хоёр, гурван жил болж байхад чуулганы бүрээр хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаадаг ч тухайн чуулганы хугацаанд хэлэлцүүлдэггүй байж Казиногийн тухай хуулийн төслийг өргөн баригдсан даруй шуурхай хэлэлцлээ. Үүний цаана хэний юуны ямар эрх ашиг явж байна вэ” гэх зарим гишүүний зүгээс өргөн барьсан хуулийн төслөө хэлэлцүүлэх гэж “барьцах”, хардлага зэрэгцсэн  байр суурь гарч байлаа.

 

Харин манай улсын өнөөдрийн эдийн засаг, зах зээл, хөгжлийг тэртээ 17 жилийн өмнөх үетэй харцуулшгүй. Ардчилсан нийгэмд шилжсэн эхний үед цаг үе ч ороо бусгаа байлаа. Засгийн газраас уг хуулийн төслийг боловсруулах үндэслэлдээ “Аялал жуулчлалын салбарын хөгжлийг хязгаарлаж байгаа асуудлыг шийдвэрлэж, олон улсад өрсөлдөх чадварыг дээшлүүлснээр 2020 он гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүний 14 орчим хувийг бүрдүүлэх, жуулчны тоог 1.0 саяд хүргэх зэрэг зорилт тавьж байна. Иймээс энэ салбарын хөгжлийг эрчимжүүлэх, валютын орох урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр казиногийн үйл ажиллагааны эрх зүйн орчныг бүрдүүлж, цаашид хөгжүүлэх шаардлагатай” гэж дүгнэсэн байна.

 

Манай улс аялал жуулчлалын өрсөлдөх чадварын үзүүлэлтээр дэлхийн 140 орноос 99, Ази, номхон далайн 25 орноос 19-д эрэмбэлэгдсэн бөгөөд 2013 онд Монгол Улсад нийт 417 мянга гаруй жуулчин ирж, энэ салбарын орлого 263 сая ам.долларт хүрч, аялал жуулчлалын салбарын орлого дотоодын нийт бүтээгдэхүүний 5.29 хувийг бүрдүүлэх болжээ.

 

Хуулийн төсөлд Монгол Улсын иргэн казинод тоглохгүй, харин гадаадын 21-ээс дээш насны иргэд үйлчлүүлэх байна. Казино хөгжсөн улс орон, тухайлбал Сингапурт иргэд нь тоглох эрхтэй байдаг аж. Харин манай иргэд ихэвчлэн Солонгос руу явж казино тоглодог. Энэ нь мөнгө гадаад руу урсч байна гэсэн үг. Тиймээс казинод Монгол Улсын иргэдийг таксаар оруулах, хуулиар иргэдийнхээ тоглох мөнгөний хэмжээг зааж өгөх гэсэн саналыг гишүүдийн зүгээс гаргаж байсан бол зарим нь казино манайд хэрэггүй, эрх зүйн орчин бүрдээгүй гэж үзэж байсан юм.

 

Казино байгуулахаар тусгай зөвшөөрлийг 10 жилийн хугацаатай авахад 35 тэрбум төгрөг төлөх аж. Казиног хоёр байршилд байгуулна гэж хуулийн төсөлд заажээ. Ингэхдээ чөлөөт бүсэд байгуулахыг гишүүд илүүд үзэж байлаа. Тухайлбал, Замын-Үүдийн чөлөөт бүсэд нэгийг нь байгуулах санал явж байгаа юм билээ.

 

Казино байгуулагдсанаар аялал жуучлал 1 сая жуулчнаар, төсвийн орлогыг 74 тэрбумаас 130 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлнэ гэж урьдчилан тооцжээ. Харин төсөвт орох энэ тоог хэтэрхий өндөр, хөөсөрсөн тоо болохгүй юу гэж мөн сэрэмжилцгээж байсан.

 

Ямартай ч гишүүдийн дийлэнх нь Казино байгуулахыг хэлэлцэхийг дэмжлээ. Цаашлаад парламентаар ч хэлэлцүүлээд явах байх. Харин уг хуулийн төсөлд казиног хаана яаж байгуулах, үүнийг дагалдах жуулчин, орлогоос гадна үйлчилгээ, хамгаалалт гээд бүхий л зүйлийг хуульд тодорхой, нэг бүрчлэн зааж өгөх шаардлагатай гэж олон нийт үзэж байна лээ. Казиногийн, Казино байгуулах  хуулийг батлахдаа дагалдах хуулиудаас нь эхлээд казинод хамааралтай бүхнийг эс ширхэг бүрчлэн хуульчилж өгвөл гашуун алдаагаа давтахгүй, аливаа асуудалтай зөрчилдөхгүй байх. Үүнийг ч гишүүд хэн нэгнээр хэлүүлэлтгүй мэдэж байгаа ч хөндөнгөөс хатгах лобби, популимзмд өртчих вий гэж бас л сэрэмжлүүлэхэд илүүдэхгүй болов уу.  

 

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Үнэн:
Ард түмээн Казиногийн хуулимйг дэмжиж байгаа УИХ гишүүдийг сайн тогтоож аваарай. Казино байгуулсны дараа хар тамхи, биеэ үнэлэлт зэрэг гэмт хэргүүд гарвал тэд хариуцах ёстой. Оюутолгойн гэрээг анх байгуулахад УИХ гишүүд бас л улс орон хөгжинө, ард түмэн хувьцаагаар баяжна гээд байсан биз дээ. Гэтэл өнөөдөр яав. Ийм хуулт баталсан нөхдүүд дараа нь гарах хохирлыг хариуцах ёстой.
2015-04-10
Үгүй ерөө:
Чи хаана казино тоглоод хамаг хөрөнгөө алдчихсан юм бэ. Өөрийнхөө тархи, боловсролынхоо хэмжээгээр л сэтгэх юм. Тнэнг гар.
2015-04-10
Ленин:
коммунизмаас аллага л төрнө. Маркс
2015-04-10
иргэн:
Чи байгаад ч Монгол хөгжихгүй. Өөрөө Монголоос зайлж үз_ Усан тархитан гуай
2015-04-10
No casino:
Mongold Casino baiguulah sanaag yag odoo nam darj avahgui bolohgui,casinotoi bolohoor gadaadiin juulchid saya sayaraa ireed saya saya dollaraa ogood butsna gej bodoj baigaa bol enduurel.Casinogiin ur dagavar mash ayultai,tegeed ch ezed ni Hyatad solongosuud goltsuu bna,mongoor Mongol toriig burmoson hudaldaad avchihna.Casino Mongold gai gamshgaas oor saihan yum avchrahgui shuu. Mongold No Casino
2015-04-10
Үгүй ерөө:
Чи хаана казино тоглоод хамаг хөрөнгөө алдчихсан юм бэ. Өөрийнхөө тархи, боловсролынхоо хэмжээгээр л сэтгэх юм. Тнэнг гар.
зочин:
монголын мөнгөөр хөлжсөн гадны баячууд УБ-т ирээд л дураараа дургина, казино байхгүй байхад солонгосчууд манайд ирж зочид буудал, цэнгээний газар л байгуулж байгаа шд, хууль хяналтынхан хүчрэхгүй шүү, улс төрчид нь гадны компанид сөхөрч байна
2015-04-10
зочин:
манайд казино зохихгүй ээ, бэлэн мөнгөний хойноос хөөцөлдөх биш тархиа ажиллуулж баялаг бүтээх хэрэгтэй байна, монгол улсын аюулгүй байдлыг цор ганц арга нь баялаг бүтээхэд оршино, бидэнд мөнгө байгаа сэтгэл дутаж байна, мөнгөнд шунасан улс төрчид бүгдийг гацааж байна, казино орж ирвэл бие үнэлэлт, хахууль газар авна, манай хууль хяналтын байгууллага үүнийг зогсоож дийлэхгүй өөрсдөө халаасанд нь орно, одоо байгаа төрийн албан хаагчид улс орны төлөө биш, зовохгүй амьдрахыг л хүсэж байгаа шд
2015-04-10
иргэн:
С.Баярын юунд гайхав. Ийм авилгалч нийгмийг Ардчилсан нам байгуулсан шүү дээ. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан шүү дээ. Энэ нам байгаа цагт Монгол улс хэзээ ч хөгжихгүй, магадгүй тусгаар тогтнолоо ч алдаж магадгүй. Төсөл, тендер шалгаруулахад шийдвэр гаргадаг бүх хүмүүс бүгд л их, бага хэмжээний авилгал авдаг гэж нийтээр ярьдаг шүү дээ. Оюутолгой, Таван толгойн төслууд бол хэдэн арван их наядаар яригдах олон улсын хэмжээний мегатөслүүд. Эдгээр хэдэн арван их наядаар яригдах олон улсын хэмжээний Оюутолгойн мегатөсөлд эцсийн шийдвэр гаргасан С.Баяр харин гайгүй бага авилгал авсан юм биш үү?
2015-04-09
иргэн:
Чи байгаад ч Монгол хөгжихгүй. Өөрөө Монголоос зайлж үз_ Усан тархитан гуай
иргэн:
Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Монголд хөгжлийн ямар ч онол, загвар байхгүй, харин АН-ын зохиосон “ардчилал” гэдэг үлгэр л бий.
2015-04-09
иргэн:
Монголын “Ашигт малтмалын тухай хууль” үнэнхүү хөлдүү. Учир нь уг хуулинд “ төр ашигт малтмалын ордод 34-50 -ийг эзэмшинэ” өөрөөр хэлвэл “төр өөрөө өөрийнхөө өмчид 34-50 -ийг эзэмшинэ” гэсэн дэндүү тэнэг, хөлдүү заалт бий. Гэтэл олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ард түмэн 100 өмчилж, төр 100 эзэмшдэг. Харин төр ашигт малтмалын ордод биш харин уг ордыг ашиглагч аж ахуйн нэгжид уулын үйлдвэрт буюу уурхайн үндсэн хөрөнгөд нь тодорхой хувь эзэмшиж болох юм. Монголын улс төрчид ашигт малтмалын орд, ордыг ашиглагч аж ахуйн нэгж уулын үйлдвэр, уурхайн үндсэн хөрөнгө гэсэн гуравхан зүйлийг өөр хооронд нь ялгаж салгаж ойлгож чаддаггүй тэнэг, хөлдүү болох нь тэдний баталсан “Ашигт малтмалын тухай” хуулиас нь тод томруун харагддаг.
2015-04-09
иргэн:
Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. Платон
2015-04-09
Ленин:
коммунизмаас аллага л төрнө. Маркс
иргэн:
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 25 жил ярьж байна.
2015-04-09
иргэн:
Оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. Монголын ард түмнийг хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар Оюу толгой, Таван толгойн гэрээ гэгчийг байгуулж, Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.
2015-04-09
One oke:
MEDEEJ hotdog neg ni baihgui bol ded butesgui gazar hen Ojih be dee.....MONGOO yreh tourist uud ulaanbaatard l Irene. Telexed end baina baidag gadaadiin urged,solongosyn,beta nam,haytaduud golni toglono cvv dee
2015-04-09
One oke:
MEDEEJ hotdog neg ni baihgui bol ded butesgui gazar hen Ojih be dee.....MONGOO yreh tourist uud ulaanbaatard l Irene. Telexed end baina baidag gadaadiin urged,solongosyn,beta nam,haytaduud golni toglono cvv dee
2015-04-09
One oke:
MEDEEJ hotdog neg ni baihgui bol ded butesgui gazar hen Ojih be dee.....MONGOO yreh tourist uud ulaanbaatard l Irene. Telexed end baina baidag gadaadiin urged,solongosyn,beta nam,haytaduud golni toglono cvv dee
2015-04-09
BOLIDOO:
Teneg uc medehgui setguulcid elder um bich ee BOLIDOO. Kazinog neg ih aimar zuil geed l bodood baigaa um baih daa zailuuldaa.
2015-04-09
BOLIDOO:
Teneg uc medehgui setguulcid elder um bich ee BOLIDOO. Kazinog neg ih aimar zuil geed l bodood baigaa um baih daa zailuuldaa.
2015-04-09
BOLIDOO:
Teneg uc medehgui setguulcid elder um bich ee BOLIDOO. Kazinog neg ih aimar zuil geed l bodood baigaa um baih daa zailuuldaa.
2015-04-09
Olon:
Olon ul sin jisigeer l huuli gargana cvv dee. Teneg huuli hii bel hen c MONGOO luibarduulaj URL Mongold HORONGO oruulagcidad um. Hudlaa surjigneed hereggui....uls bolgood l day yreh bii
2015-04-09
Зочин:
Batal batal bugdiig batal bas ynhanii choloot huuli mon har tamhinii cholootei bh huuliaa neg dor batlaach!
2015-04-09