Сэтгүүлч Б.Жаргалмаад эрүүл амьдралыг бэлэглэцгээе
2015-04-09

Хэвлэл мэдээллийн салбарт өөрийн гэсэн орон зайгаа хэдийнэ эзэлсэн, Ийгл Ньюс телевизийн ууган сэтгүүлч Б.Жаргалмаа хүнд өвчний улмаас мэс засалд орохоор Тайланд улсыг зорих гэж байна.

 

Тэрбээр “тархины хавдар”-аар өвчилсөн бөгөөд шинжилгээгээр “хоргүй” болох нь тогтоогджээ.

Гэлээ ч өвчнийг газар авахаас урьтаж цаг алдалгүй хагалгаанд орох шаардлагатай гэх дүгнэлтийг эмч нар гаргасан байна.

 

Урьдчилан тооцоолсноор Тайланд улсад хийгдэх зөвхөн мэс заслыг зардал гэхэд 29,6 мянган ам.доллар буюу 60 сая төгрөг, хагалгааны дараарх курс эмчилгээнд 16 мянган доллар шаардлагатай байгаа аж. Өөрөөр хэлбэл нийт 90 сая төгрөг шаардагдах юм.

 

Иймийн тулд үеийн үед мөр зэрэгцэн ажиллаж байсан сэтгүүлч нөхдөөс нь хандив өргөх аяныг эхлүүлсэн байна.

 

Сэтгүүлч Б.Жаргалмаад хандив өргөхийг хүссэн хэн бүхэн Ийгл Ньюс телевизийн байранд очих буюу “Худалдаа хөгжлийн банк”-ны 473 000 257 тоот дансанд мөнгө шилжүүлэх боломжтой.

Түүнчлэн 99090502, 88057077 утсанд хандаж, дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

Shuud.mn
Сонин хачин
za shaana biz duu ni suuliin yeiin G500 unadag shdee
2022-01-24
Зочин:
байр орон сууцтай л байлгүй
2015-04-09