Мадонна хоригдол болно
2015-04-09

Попын хатан хаан Мадонна “Sony picture” компанийн шинэ кинонд тоглохоор болжээ. Киноны зохиол нь бичигдэж дууссан байна. Энэхүү кинонд АНУ-ын чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангийн тухай гарах бөгөөд Мадонна танхайн хэргээр ял эдэлж буй хоригдлын дүрийг бүтээхээр болсон гэж “TMZ” сайт мэдээллээ.  Зураг авалт хэзээ эхлэх нь тодорхойгүй байгаа бөгөөд дуучин хэдийнэ зохиолоо авч, хувийн бэлтгэлээ хангаж эхэлсэн гэнэ.

 

Тэрбээр 10 гаруй киноны гол болон туслах дүрийг бүтээж байсан. 2009 онд тоглосон “Муу охид” гэх киноны Женни гэх эмэгтэйн дүрийг бүтээсэн юм. Мадонна энэхүү дүрээрээ “Оскар”-ын дараа зохион байгуулагддаг, хамгийн муу жүжигчдэд олгодог “Алтан бөөрөлзгөнө” наадмаас “Оны тааруу эмэгтэй гол дүр” шагналын эзэн болсон юм. Тэрбээр шагналаа биечлэн аваагүй бөгөөд “Би дахин кинонд тоглохгүй” гэж мэдэгдэж байжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин