“Airbus A320” онгоц хакердуулсан гэв
2015-04-09

 

Альпийн нуруунд осолдсон Германы агаарын тээврийн “Germanwings” компанийн “Airbus A320” онгоцыг хакерууд хакердсан байх магадлалтай гэж нисэхийн шинжээчид мэдээлснийг “CNN” агентлаг уламжлав. Ослыг шалгах ажиллагаанд хувиараа оролцож буй “Indigo” сансрын компанийн тэргүүн Мэтт Андерсон ““Airbus A320” онгоц хакердуулж, улмаар осолдсон байх магадлалтай. Хоёрдугаар нисгэгч Андрес Любиц буруутай гэх хангалттай нотолгоо одоогоор олдоогүй байна” хэмээн “Financial Times” сонинд ярьжээ.

 

“Airbus A320” онгоц уул мөргөж осолдохдоо хурдаа нэмэн доошилсныг тогтоосон байна. Энэ нь нисгэгчийн санаатай үйлдлээс гадна өөр олон шалтгаантай байж болохыг Мэтт Андерсон онцолжээ. Онгоцны жолоодлогын системийг программ эвсэл цахилгаан соронзон шугам ашиглан хакердсан байх боломжтой гэв. Армийн болон Ерөнхийлөгчдийн онгоцонд электрон хакераас сэргийлэх тусгай хамгаалалтын систем суулгасан байдаг.

 

Германы шинжээчид дээрх мэдээллийг цаг үрсэн, утгагүй мэдэгдэл хэмээгээд “Хэрвээ онгоцны дотоод сүлжээнд хакерууд нэвтэрсэн бол төв станцад ямар нэгэн байдлаар мэдэгдэх байсан” гэжээ.

 

Харин Францын шинжээчид “Андрес Любиц ослын гол буруутан. Мэтт Андерсоны мэдэгдэл хоёрдугаар нисгэгчийг хамгаалах гэсэн башир арга” гэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин