Катчерийн охин сурталчилгаанд тоглоно
2015-04-09

 

Жүжигчин Эштон Катчер, Мила Кунисийн охин Уэтт Элизабет “Burberry” брэндийн хүүхдийн хувцасны сурталчилгаанд тоглохоор болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Мила өнгөрсөн оны аравдугаар сарын 1-нд амаржсан юм. Сурталчилгааны зураг авалт энэ сарын 22-нд Лос Анжелес хотноо болно. Дөнгөж долоохон сартай Уэттийн тоглосон сурталчилгаа зургадугаар сарын сүүлчээр цацагдах гэнэ. Жүжигчин хос охиноо сурталчилгаанд тоглуулсны хөлсөнд их хэмжээний мөнгө авч байгаа гэж ойрын эх сурвалж “TMZ” сайтад ярьсан байна.

 

Катчер “HBO” телевизийн “Өглөөний од” нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Би охиноороо шоудахыг хүсэхгүй байна. Гэхдээ охиныг минь харахыг хүссэн хүмүүс их байна. Том болсон үедээ өөрийнхөө багадаа тоглосон сурталчилгаа, кино зэргээ үзэх таатай байна гэдэгт итгэлтэй байна” гэж хэлжээ.

 

Тэрбээр өөрийн найруулсан “Girl” гэх баримтад киногоо ирэх оны сүүлээр буюу охиныхоо нэг насны төрсөн өдрөөр дэлгэцнээ гаргахаар төлөвлөөд байгаа юм. Катчер охинтой болсон үеийн агшинг харуулсан хувийн видео бичлэгээ ашиглан кино бүтээсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин