Монгол моданаас гарахаас санаа зовж байна
2015-04-09

 

Нүүрсний салбарын хөрөнгө оруулагчдын ээлжит чуулга уулзалт болох “Coal Mongolia-2015” тав дахь удаагийн чуулган үргэлжилж байна. Нүүрсний нөөцөөрөө дэлхийд тэргүүлэгчдийн тоонд багтдаг манай орны хувтд энэхүү чуулга уулзалт чухал ач холбогдолтой болсоор ирсэн.

Энэ удаагийн чуулганд Монгол Улсын Засгийн газар, хайгуул олборлолтын компаниуд, хөрөнгө оруулалтын сан, банк, санхүүгийн байгууллагууд, инженеринг, консалтингийн компаниуд ханган нийлүүлэгчид, мэргэжлийн холбоод болон АНУ, ОХУ, БНХАУ, Канад, Австрали, Япон, Энэтхэг зэрэг 20 гаруй орны 600 гаруй төлөөлөгч оролцож байна.

 

“Coal Mongolia-2015” чуулга уулзалтын эхэнд Уул уурхайн сайд “Эргэн харах цаг” Монгол үүцээ дахин нээлээ сэдэвт нүүрсний нөөц ба өнөөгийн байдал чиг  хандлага, хууль эрх зүйн орчинд гарсан таатай өөрчлөлтүүд, нүүрсний салбарт нэмүү өртөг шингээх боломж, хэрэгжиж буй төслүүд болон салбарын дунд, урт хугацааны зорилтыг агуулсан илтгэл танилцуулсан.

 

Энэхүү илтгэлд дурдагдснаар манай улсын нүүрсний геологийн нөөц 173.5 тэрбум тонн, баталгаажсан нөөц 31.7 тэрбум тонн, нүүрсний давхаргын метан хийн нөөц таамаг нөөц 5-10 триллон метр куб байгаа аж.

 

Харин Таван толгойн төслийн хэлэлцээрийн ажлын хэсгийн ахлагч М.Энхсайхан “Тавантолгой  ба суперцикл” илтгэл хэлэлцүүлсэн. Үүнээс Тавантолгой төслийн эдийн засгийн ач холбогдлыг хэрхэн төсөөлснийг онцлов.

 

 Шууд

  • Жилд төсөвт татвар,төлбөрөөр наад зах нь 340 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр байна.
  • 500-600 сая ам. долларын санхүүгийн бололцоо бий болно
  • Жил бүр ТТ төсөл бараг $ 700-800 сая үйл ажиллагааны зардал гаргана

 

Шууд бус

  •  Дотоодын  500-600 аж  ахуйн  н эг ж  ханган нийлүүлэгч, туслан гүйцэтгэгчээр ажиллана
  • Шинээр 8-12 мянган  ажлын байр бий болно гэдэг төсөөлөл гаргажээ.

 

Энэ үеэр “Coal Mongolia-2015” чуулганы зарим оролцогчтой уулзлаа.

 

 

Л.Наранбаатар: Бидэнд “Шинхуа”-тай ойлголцох шаардлага байна

Эрдэс баялгийн эдийн засагч, “Coal Mongolia”-г санаачлагч

 

 -“Coal Mongolia-2015” чуулган тав дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн чуулган ямар онцлогтой болж байна?

-Тав дахь жилийн ойтойгоо золгож байна. Монгол Улс бол нүүрсний нөөцөөр асар баян орон. Гэхдээ ашиглалт алга, бусад улстай харьцуулахад сүүл мушгиж байна. Тиймээс энэ баялгийг өнөөдөр эдийн засгийн эргэлтэд оруулж, ирээдүйд өөр үр ашигтай баялаг руу шилжүүлэх учиртай. Үүний тулд манайд маш олон сорилт тулгарч байгаа. Бидний эцсийн зорилго яаж хятад гэдэг ганц зах зээл биш гуравдахь зах зээлд гаргах вэ гэдэг л байгаа. Гурав дахь зах зээлд гаргах, нүүрсээ өндөр үнэтэй борлуулахын тулд нүүрсний салбарынхаа эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд “Coal Mongolia-2015” чуулганы жил бүр хийдэг гэж хэлж болно.

 

Энэ жилийн чуулган Тавантолгойн ордыг хөгжүүлэх хөрөнгө оруулагчтай хийх гэрээ хэлцэл явагдаж байгаа цаг мөчтэй давхцаж буйгаараа онцлогтой. Хоёрдугаарт гадаад зах зээлийн нөхцөл байдал тун тааруу бөгөөд бидний хөрш ОХУ, Индонез, Австрали зэрэг бидний зах зээлд нүүрсээ нийлүүлэх сонирхолтой томоохон өрсөлдөгчийн бяр тэнхээ өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа хүнд хэцүү цаг үед болж байна.  

 

 

-Тавантолгой төслийн хөрөнгө оруулалтын асуудал яригдаж байна. Үүнийг та хэрхэн харж байгаа вэ?

-Энэ төсөл урагшаа явах ёстой. Монголууд 6 жил энэ ордыг хөгжүүлэхийн тулд хоорондоо талцаж, санал бодлоо уралдуулсан. УИХ дээр ч ярьсан, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр ч ярьцгаасан, Засгийн газар дээрээ маш олон удаа ярьсан. Ингээд тодорхой чиглэл гараад үйл ажиллагаа яваад, өнөөдөр хөрөнгө оруулагчтай хийх гэрээнд гарын үсэг зурах хэмжээнд хүрсэн юм байна гэж би ойлгож байгаа.

Одоо УИХ дээрээ төслийг татаж аваад унагах юм бол Монгол Улс, Азийн зах зээл дээр номер нэг коксжих нүүрсний нийлүүлэгч болох боломжоо алдана. Ингээд зогсохгүй нэлээн урт хугацаанд манай нүүрсний салбар сэргэхгүй, энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа олон аж ахуй нэгжүүд төрийн, хувийн гэлтгүй дампуурах нөхцөл байдал руу орох байх гэж бодож байна. Үүний үр дагавар нэлээн сөргөөр монголчуудад ирэх байх л даа. Би муу амалж байгаа юм биш, тийм юм болчих вий гэж санаа зовсондоо хэлж байгаа юм.  

 

Одоо УИХ дээрээ төслийг татаж аваад унагах юм бол Монгол Улс, Азийн зах зээл дээр номер нэг коксжих нүүрсний нийлүүлэгч болох боломжоо алдана. Ингээд зогсохгүй нэлээн урт хугацаанд манай нүүрсний салбар сэргэхгүй, энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа олон аж ахуй нэгжүүд төрийн, хувийн гэлтгүй дампуурах нөхцөл байдал руу орох байх гэж бодож байна. Үүний үр дагавар нэлээн сөргөөр монголчуудад ирэх байх л даа. Би муу амалж байгаа юм биш, тийм юм болчих вий гэж санаа зовсондоо хэлж байгаа юм.  

 

 

-Тэгвэл тээвэрлэлтийн асуудлаа хурдан шийдвэрлэх хэрэгтэй байх.

-Нүүрсийг түүхийгээр нь зараад ашиг олж чадахгүй гэдэг өнгөрсөн жилүүдэд харагдсан. Тиймээс үүнийг угаагаад, чанарыг дээшлүүлээд өндөр үнэтэй зарах ёстой. Тээврлэлтийн өртөг эцсийн хэрэглэгчид очтол нүүрсний хувьд бараг 50-70 хувийг  эзэлдэг. Тэгэхээр энэ нь нүүрсний уурхайн бизнес гэхээсээ илүү, тээвэр ложистикийн бизнесийн модель шахуу. Ийм сонин бизнес л дээ. Иймээс Монгол Улс тээвэр ложистикээ хурдан сайжруулах хэрэгтэй байгаа юм. Тодруулах юм бол төмөр замаа хурдан барьж дуусгах хэрэгтэй. Хятад улсын Монгол Улсад өөрсдийн төмөр замын нуруугаар дамжуулж далайд гарах тэр боломж бололцоо нээснийг хурдан ашиглах хэрэгтэй байгаа юм. Ажлууд ерөөсөө хийгдэхгүй хоцроод байна.

 

 

-Хөрөнгө оруулагчид цөөн ирж гэсэн хүмүүс байх шиг.

-“Coal Mongolia-2015”-д хөрөнгө оруулагч нар цөөн ирж, “Coal Mongolia” моданаас гарч байна гэж зарим хүн ярьж байна. Би “Coal Mongolia” моданаас гарахаас огтхон ч санаа зовохгүй байна. Монгол моданаас гарахаас л санаа зовж байна яг үнэндээ. Тавантолгой төслийн гэрээ хэлцэл шийдэгдэх тухайн мөчид, энэ төсөл гэрээг УИХ руу татаж хэлэлцэх болсны дараахан Хятадын элчин сайд “Coal Mongolia” чуулганд оролцохоор байснаа цуцалсан.

 

Түүгээр зогсохгүй Шинхуа энержигийн төлөөлөл оролцохоор бүртгүүлсэн байсан ч Бээжин рүүгээ буцсан. Төслийг УИХ руу татсаны дараахан тэд ийм шийдвэр гаргасан. Жиг жуг яриа сонсоход Шинхуа энержи компанийхан УИХ-аараа дэмжсэн ч бай, үгүй бай дараагийн удаа бид хэлэлцээрийг Бээжинд хийнэ гээд явчихсан юм билээ. Энэ юу гэж байна гэхээр Монгол бол Хятад улсыг давж байж гурав дахь хөршид очно гэж хэзээ ч байхгүй. Шинхуа төмөр замын бүтээн байгуулалтаа дуусгаад монголын хилтэй тулгаад тавьчихсан байгаа. Яах аргагүй бид гурав дахь зах зээлд гарахын тулд Хятад улстай, тэр тусмаа Шинхуа компанитай ойлголцох шаардлага байна. Тэд хөзөртэй, бидэнд мод байхгүй байна гэсэн үг. Дээрээс нь зах зээлд хүндрэлтэй байгаа энэ үед монголчууд бид нөхцөл байдлыг зөв мэдэрч алхах ёстой гэж хэлэх гээд байгаа юм. Хэрэв Шинхуа компани консерциумд бид оролцохоо болилоо гэхэд бид юу хийж чадах вэ гэдэг асуудал шүү дээ. Бид юу ч хийж чадахгүй байхгүй юу.

 

 

Шуэй Вэн Лин: Монголын Засгийн газар нүүрсний зах зээлийг сайн ойлгох хэрэгтэй

БНХАУ-ын Фунвей компанийн төлөөлөл

 

-Хятад улсын коксжих нүүрсний эрэлт хэр байгаа вэ?

-2015 оны Хятадын коскжсон нүүрсний эрэлт жаахан их байх байх аа. Гэхдээ санасныг бодоход тийм их байж чадахгүй. 2014 онд Хятадын коксжсон нүүрсний хэрэгцээ 520 сая тн байсан энэ жил 540 сая болох байх гэсэн төсөөлөлтэй байна.

 

 

-Монголын нүүрсийг хятадууд хэр сонирхож байна?

-Миний үзэж байгаагаар монголын коксжих нүүрсний чанар бусад үзүүлэлтүүд нь хятадынхаас дээр байдаг. Энэ бол монголын коксжих нүүрсний давуу тал юм. Гэхдээ нэг дутагдал гэвэл ложистик, тээврийн үнэ маш өндөр байдаг. Энэ нь бусад орны нүүрстэй харьцуулахад өрсөлдөх чадварыг бууруулдаг.

 

 

-Өрсөлдөх чадвараа сайжруулахын тулд юу хийх шаардлагатай харагдаж байна вэ?

-Өрсөлдөх чадварыг дээшлүүлэхийн тулд Монголын Засгийн газар нүүрсний зах зээлийг сайн ойлгох хэрэгтэй. Нүүрсийг Улсын стратегийн бодлого болгон хэрэгжүүлж үзэх хэрэгтэй.  Үүнээс гадна олон улсын коксжих нүүрсний зах зээлийг сайн судалж, зах зээлийн судалгааг үндэслэн  нүүрсний өрсөлдөх чадварыг хэрхэн дээшлүүлэх вэ гэсэн бодлогыг зохиох хэрэгтэй байх. Ингэснээр монголын нүүрсний аж ахуй нэгж, компаниудын өрсөлдөх чадварт тус дөхөм болно гэдэгт итгэлтэй байна.

 

 

Б.Алтансүх: Монголын нүүрсний салбар хэвийн байна

Ашигт малтмалын газрын Нүүрсний газрын дарга

 

-Нүүрсний салбарын хөрөнгө оруулагчид чуулж байна. Энэ жилийн чуулганы

-“Coal Mongolia” чуулган тав дахь удаагаа болж байна. Энэ жил нүүрсний үнэ нэлээн унасан, дэлхийн зах дээл хумигдсан байдалтай байсанч гадаад, дотоодын олон төлөөлөгч оролцож байна. Монголын нүүрсийг сонирхож байгаа сонирхол нь буураагүй байна. Тавантолгойн төслийн хэлэлцээр явагдаж буй цаг үетэй таарч байгаа нь онцлогтой. Энэ төслийг үр ашигтайгаар, хуулийн дагуу явуулахыг манай иргэдийн олонх нь хүлээж байгаа байх.

 

 

-Тавантолгойн нүүрс хэр чанартай вэ?

-Чанартай. Чанараараа аль ч орны нүүрстэй өрсөлдөх чадвартай. Угааж баяжуулвал зах зээлд хүрэх боломжтой. Түүхийгээр болохоор чанарын ангилал нь жаахан буурчихдаг талтай.

 

 

-Өнөөдөр манай улсын нүүрсний салбар ямар байна?

-Нүүрсний салбар хэвийн байна. Манай улс 2005 он хүртэл зөвхөн дотоодын хэрэгцээгээ хангадаг байсан. Үүнээс нааших 10 жилд энэ экспортолж гадагш нь зардаг, нүүрс боловсруулаад бүтээгдэхүүн гаргадаг шатандаа ороод явж байна. Бүтээгдэхүүн боруулалт үйлдвэрийн хэмжээгээр буураагүй. Сүүлийн хоёр жилд үнийн байдлаас болоод эдийн засагт оруулах нөлөөлөл нь бага зэрэг буурсан.

 

“Coal Mongolia-2015” чуулган хоёр өдрийн турш үргэлжилнэ. Монголын нүүрсний салбар өмнөх жилүүдийнхээс бууралттай байгаа үед зохион байгуулагдаж буй уг чуулганаас уул уурхай болон нүүрсний салбарт ажиллагсад, нийт монголчууд нааштай үр дүн хүлээж байгаа билээ.

 

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ed bayalag modanaas garna gej baidgui yum
2015-04-12
Цолмон:
Нэр хаягтай юм бичицгээе Эс бөгөөс үг чинь ойлгогдохгүй.Моданаас гараа л биз.Жижиг улсууд бүгд л моданаас хасагддаг.Тэглээ гээд Монголын эдийн засагт ямар нэг нөлөө гарахгүй.Гарна гэвэл наа чинь хуурмаг зохиол.Уурхайгаар мөнгө олгочид нулимс нь далай болох биз.Ер нь ийм ашиггүй юм хийхээ болье Хэрэг алга
2015-04-11
Иргэн:
Мухар үхэрт худаг бүү үзүүл гэсэн үг байдаг. Мэдэхгүй мэдэмхийрэгчдээс хол байж мэддэг нь асуудлаа шийдээд явах нь зөв болов уу.
2015-04-09
MD:
Эхлээд манай коммунистууд л зайлах ёстой юм шиг
2015-04-09
Өөнтөгч:
Моданаас гэдэг үгээ монгол болгочих мэдлэг танд алга уу? Модан шанюй гэж ойлгох уу? Даанч дээ. Сэтгүүлч залуусаа.
2015-04-09
irgen:
shan shaaj bnada lalaruud
2015-04-09
иргэн:
Оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. Монголын ард түмнийг хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар Оюу толгой, Таван толгойн гэрээ гэгчийг байгуулж, Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.
2015-04-09
иргэн:
Монголын “Ашигт малтмалын тухай хууль” үнэнхүү хөлдүү. Учир нь уг хуулинд “ төр ашигт малтмалын ордод 34-50 -ийг эзэмшинэ” өөрөөр хэлвэл “төр өөрөө өөрийнхөө өмчид 34-50 -ийг эзэмшинэ” гэсэн дэндүү тэнэг, хөлдүү заалт бий. Гэтэл олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ард түмэн 100 өмчилж, төр 100 эзэмшдэг. Харин төр ашигт малтмалын ордод биш харин уг ордыг ашиглагч аж ахуйн нэгжид уулын үйлдвэрт буюу уурхайн үндсэн хөрөнгөд нь тодорхой хувь эзэмшиж болох юм. Монголын улс төрчид ашигт малтмалын орд, ордыг ашиглагч аж ахуйн нэгж уулын үйлдвэр, уурхайн үндсэн хөрөнгө гэсэн гуравхан зүйлийг өөр хооронд нь ялгаж салгаж ойлгож чаддаггүй тэнэг, хөлдүү болох нь тэдний баталсан “Ашигт малтмалын тухай” хуулиас нь тод томруун харагддаг.
2015-04-09
иргэн:
С.Баярын юунд гайхав. Ийм авилгалч нийгмийг Ардчилсан нам байгуулсан шүү дээ. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан шүү дээ. Энэ нам байгаа цагт Монгол улс хэзээ ч хөгжихгүй, магадгүй тусгаар тогтнолоо ч алдаж магадгүй. Төсөл, тендер шалгаруулахад шийдвэр гаргадаг бүх хүмүүс бүгд л их, бага хэмжээний авилгал авдаг гэж нийтээр ярьдаг шүү дээ. Оюутолгой, Таван толгойн төслууд бол хэдэн арван их наядаар яригдах олон улсын хэмжээний мегатөслүүд. Эдгээр хэдэн арван их наядаар яригдах олон улсын хэмжээний Оюутолгойн мегатөсөлд эцсийн шийдвэр гаргасан С.Баяр харин гайгүй бага авилгал авсан юм биш үү?
2015-04-09
tsolmon:
Garval garna biz terte tergui mongoliin ard irged ur shimiin ihiig ch bagiig ni ch hurtehku bga
2015-04-09