Барьцаанд байсан 200 иргэнийг чөлөөлжээ
2015-04-10

 

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл барьцаанд байсан “Язидис” үндэстний 200 иргэнийг чөлөөлсөн тухай “CNN” агентлаг мэдээллээ. Эдгээр иргэдийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын эхээр Санжир уулнаас хулгайлсан байна. Барьцааны иргэдийн дунд бага насны 20 хүүхэд байсан гэж тус улсын Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээлжээ. Армийнхан барьцааны иргэдийг 40 мянган иргэн бүгээд буй Санжир ууланд авчирч, гэр бүлийхэнд нь хүлээлгэн өгчээ.

 

Хэт даврагчид ямар шалтгаанаар барьцааны иргэдийг сулласан тухайгаа тайлбарлаагүй ч “Тэд амьдрах хэрэгтэй” хэмээн мэдэгджээ. Гэхдээ эрх чөлөөтэй болсон иргэдийн дунд тахир дутуу болон хараагүй болсон хүн цөөнгүй байгааг армийнхан мэдээлсэн байна.

 

“ИСИС” бүлэглэл хүчирхэгжиж, Иракийн хойд хэсэгт эрхээ тогтоосноос болж хамгийн их хохирсон хүмүүс бол Язидис үндэстэн юм. НҮБ-ын Хүний эрхийн холбоо хэт даврагчид хүний наймаа, алан хядах ажиллагаагаа зогсоохгүй бол тус үндэстэн устах аюултай гэдгийг сануулсан юм. Өнгөрсөн оны долоодугаар сараас энэ сарын 5-ны байдлаар нийтдээ 1500 орчим язидисчүүд амиа алджээ.  

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин