11 байгууллага шилдэг шимтгэл төлөгч болжээ
2015-04-10

Нийгмийн даатгалын ерөнхий газар нь ажил олгогчдын үйл ажиллагааг дэмжих, нийгмийн хариуцлагыг нь урамшуулах зорилгоор "Үндэсний тэргүүлэгч ажил олгогч-Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч" шилдэг байгууллагуудыг шалгаруулж байна. Энэ онд нэр бүхий 11 ажил олгогч шалгарсан ба тэд нэг даатгуулагчийн шимтгэл тооцсон сарын дундаж цалингийн хэмжээг 1.2-1.7 саяд хүргэсэн, бүх ажиллагсадаа даатгалд бүрэн хамруулсан, хуулийн хугацаандаа нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөн гэсэн шалгуураар сонгогджээ. Шилдэг байгууллагуудад шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа энэ сарын 13-ны 10:00 цагт Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хүндэтгэлийн өргөөнд болно.

 

Shuud.mn
Сонин хачин