Оюутнууд зургадугаар сарыг дуустал үнэгүй зорчино
2015-04-10

Монголын оюутны холбоо мэдэгдэл гаргажээ.

Энэхүү мэдэгдэлд "Өнөөдрөөс эхлэн оюутнууд нийтийн тээврээр төлбөртэй зорчино гэсэн худал ташаа мэдээллүүд хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдээр цацагдаж байгааг Монголын Оюутны Холбооноос албан ёсоор няцааж байна. Оюутнуудын нийтийн тээврээр үнэгүй зорчих нөхөн олговор ирэх зургадугаар сарын 30 хүртэл олгогдсон байдаг тул оюутнууд та бүхэн дээрх өдрийг хүртэл нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих юм" гэжээ.

Түүнчлэн, нийтийн тээвэртэй холбоотой санал гомдлоо 11-326 352 утсаар мэдэгдэнэ үү гэжээ.

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин