Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн байдалд ажиллаж байна
2015-04-10

Дархан-Уул аймгийн Засаг даргын захирамжаар тус аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд энэ сарын 7-10-ны өдрүүдэд бүх аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт  шилжүүлэн Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулж байна.  

 

Монгол Улсын аж үйлдвэрийн томоохон төв, дэд бүтэц хөгжсөн, олон улсын авто зам болон төмөр замын зангилаан дээр оршдог тус аймгийн хувьд газар хөдлөлтийн 7-8 баллын идэвхитэй бүсэд хамаарагддаг аж. 1980-аад оноос өмнө баригдсан хуучин барилга байгууламж, дулаан болон цахилгаан түгээх станц, төмөрлөгийн үйлдвэр, нэхий эдлэл зэрэг хүнд хөнгөн үйлдвэрийн обьект олноор байдаг нь болзошгүй томоохон аюулт үзэгдэл, ослын үед үлэмж хэмжээний хохирол учруулах эрсдлийг дагуулдаг.

 

Мөн байгалийн аюулт үзэгдэл, хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй эрчим хүчний шугамын тулгуур унах, тэсэрч дэлбэрэх бодис алдагдах, үйлдвэрийн томоохон ослууд гарсаар байгаа учраас гамшгаас хамгаалахад чиглэсэн дадлага сургуулилтыг шат дараалан зохион байгуулж, иргэдэд гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг чадвар олгох шаардлагатай байгааг сургуулийг зохион байгуулагчид онцолсон.

 

Дадлага сургуулийн үйл явцтай танилцахаар ОБЕГ-ын дэд дарга, онцгой байдлын хурандаа Г.Ариунбуян тус аймагт ажиллаж байна. Сургуулийн удирдагчаар ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр ажиллаж байна.

 

Б.Хүлэг

 

 

Shuud.mn
Сонин хачин
англи хэл:
ТОЕФЛ-ийн шалгалтанд бэлдэх програмыг dairy7632yahoo.com хаягаар харьцаж авна уу.
2015-04-11