Мөнгөний бодлогын хүүг хэвээр үлдээжээ
2015-04-11

 

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл өчигдөр ээлжит хуралдаанаа хийж, мөнгөний бодлогын хүүг одоогийн түвшинд хэвээр хадгалах шийдвэр гаргажээ.

 

Бодлогын энэхүү шийдвэр нь төгрөгийн өгөөжийг хадгалах,  богино хугацаанд урсгал тэнцлийн алдагдлыг бууруулах, инфляцийг нам, тогтвортой түвшинд байлгах, санхүүгийн болон макро эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжихэд эергээр нөлөөлснөөр дунд,  урт хугацаанд эдийн засаг тогтвортой өсөх орчинг бүрдүүлэх аж. 

 

Нийлүүлэлтийн гаралтай инфляцийн дарамт үргэлжлэн буурч хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн жилийн инфляци 2015  оны 3  дугаар сарын эцэст 9.3  хувь болж буурлаа. Суурь инфляци 11.9 хувь буюу өндөр хэвээр байгаа хэдий ч, эрэлтийн гаралтай инфляци 2015  онд нэмэгдэхээргүй байгаа тул оны эцэст инфляцийн зорилтот түвшинд хүрэхээр байна.

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
15 huvi bolgoh heregtei nooluuriin erelt duusahad dolloriin hansh dahiad usnu ihenh ail urh jijig naimaa hiij amidardag getel dollor usuhud odoo bugd damfuurahad belen baigaa uchir ajilgui urluggui humuus buhimdah bolno
2015-04-11