Улаанбуудайг анх удаа биржээр худалдаалав
2015-04-12

Хүнсний улаанбуудайг Хөдөө аж ахуйн биржээр арилжих туршилтын арилжаа баасан гаригт боллоо.Энэхүү туршилтын арилжааг нээж ХХАА-н сайд Р.Бурмаа үг хэлсэн юм. Тэрбээр хэлэхдээ “ХХААЯ тариаланчид, үйлдвэрлэгчдийн саналыг авч сайтар судалсны үндсэн дээр гурил буудайн үнийг энэ жилээс эхлэн биржээр худалдаж зах зээлийн үнэ дээр тогтсон шинэ зөв зарчимд оруулах нь зүйтэй гэж үзэж байна.

 

Энэ нь манай салбарт хандаж өгсөн Засгийн газрын үүрэг чиглэлийг хэрэгжүүлэх ажлын эхлэл тавигдаж байгаа юм. ХАА-н биржээр арилжсанаар хүнсний буудайн үнэ зах зээлийн зарчмаар тогтож, газар тариалангийн салбарт төрөөс олгох урамшууллыг үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүний чанартай нь холбон олгох, мөн тариалан эрхлэгч, гурил үйлдвэрлэгч нарын хооронд үүсээд байгаа өр авлага зэрэг олон асуудлыг зөвөөр шийдвэрлэж чадна гэж үзэж байна” хэмээн онцолсон юм.

 

Хөдөө аж ахуйн биржийн энэхүү 354 дэх арилжаагаар нийт 4.59 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэнээс хүнсний буудайн арилжааны дүн 276.4 сая төгрөг болсон байна. Хүнсний буудайн спот гэрээг буудайн цавуулаг, чийглэг, эзлэхүүнийг нь харгалзан гурван ангиллаар биржээр арилжиж эхлээд байгаа аж.

 

Уг арилжаагаар ТЭДС-ийн Хөтөл, Булган, Хархорин салбаруудад хадгалагдаж буй 2-р ангиллын нийт 500 тн хүнсний буудай 552 700 төгрөгийн дундаж үнэтэйгээр арилжигдлаа. Хүнсний буудайн үнэ агуулахын байршлаас хамаарч харилцан адилгүй үнээр буюу 505 000 – 565 000 төгрөгийн хооронд арилжигдсан байна.

 

Арилжаанд зөвхөн биржийн итгэмжлэгдсэн агуулахад хадгалагдаж буй хүнсний буудайг оруулах боломжтой бөгөөд одоогоор ТЭДС-ийн 5 агуулах биржийн итгэмжлэл аваад байгаа аж. Энэхүү спот гэрээн дээр суурилаад 2015 оны  намрын  ургацаас  гарах  буудайнд фьючерсийн  арилжааг  явуулахаар  төлөвлөсөн  байна. 

 

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
Saidad:
Saidaa naad. Birj. Chine shal hudlaa. Shuu .,?! Ymar ch une hayltsah. Ym boldoggui. Ym shuu ?! Zugeer. 22 tovchoo. Orohod. Malin Bichig Ugdug. Tei. Yg. Adil shuu?! Birj. Dansand. Mungu Bairshuulaad. Uuruu. Uurinhuu Ymig. Hudaldaj. Avaad. Taardag. Tm shuu ?! Ta. Uneheer. Une. Hayltsaad. Baraa. Avch ugch baigaag. Shalgaarai. Daa?! Birj. Dund. Ni. Nuglaa. Hiigeed. Mungu. Orj. Bui arga. Shuu?, Ta. Zugeer. Uniin. Dund. Onoogdoh. Tatvar. Shuud. Avbal Ter tee tergui. Tulnu. Shuu ?! Udahgui. Tarialachidaas. Hudaldaa. Hiisn. Tatvar. Nehej. Buun. Budlian. Tarih. Bi. Vi ?!
2015-04-12