Мал төллөлт 98,7 хувьтай байна
2015-4-12

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар төллөвөл зохих эх малын 44.1 хувь буюу 9471.9 мянган эх мал төллөж, 9366.3 мянган төл буюу 22.6 мянган ботго, 60.3 мянган унага, 215.5  мянган тугал, 4757.6 мянган хурга,  4294.5 мянган ишиг хүлээн аваад байна.

 

Мал төллөлт өмнөх долоо хоногоос 2.6 саяар нэмэгдэж, төл бойжилт 98.7 хувьтай байна. Том малын зүй бусын хорогдол 87.6 мянга байгаа нь оны эхний нийт хорогдлын 0.2 хувийг эзэлж байна.

 

Ховд , Баян-Өлгий  , Дундговь , Увс , Сэлэнгэ , Дархан-Уул , Баянхонгор , Говь-Алтай  аймгууд мал төллөлтөөр 50-иас дээш хувьтай байгаа аж.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин