Автобусны ослоор 35 хүн амиа алджээ
2015-04-12

 

Морокко улсын өмнөд нутагт зорчигч тээврийн автобус шатахуун тээвэрлэж явсан машинтай мөргөлдөж, дэлбэрсний улмаас 35 хүн амиа алдсан тухай  “www.dailymail.co.uk” мэдээллээ. Дэлбэрэлтээр бүх зорчигч амиа алдсан гэдгийг аврах албанаас уламжлав.  

 

Амиа алдсан хүмүүсийн ихэнх нь 10-15 насны хүүхдүүд байсан гэж албаныхан мэдэгджээ. Осол өчигдөр өглөөний 9.00 цагийн орчимд болсон байна. Тус автобусанд олон улсын хүүхдийн спортын их наадамд оролцох ёстой өсвөрийн шигшээ багийн тамирчид байсан гэж “TV47” мэдээлжээ.  

 

Энэхүү ослын дараа тус улсын Ерөнхий сайд харамсалтайгаар амиа алдсан хүүхдүүдийн гэр бүлд эмгэнэл илэрхийлж, хохирогчдын гэр бүлд нөхөн төлбөр өгөхөө амласан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин