Тимберлайк хүүтэй болжээ
2015-04-12

 

Америкийн хэвлэлүүд өнгөрсөн сард дуучин Жастин Тимберлайк болон жүжигчин Жессика Бейл нарыг анхны хүүхдээ өлгийдөн авсан хэмээн мэдээлсэн билээ. Гэхдээ энэхүү мэдээллийг хосууд батлаагүй юм. Дуучин залуу өчигдөр инстаграмдаа “Би хүүтэй боллоо. Үнэхээр гайхалтай байна” гэж бичжээ. Тэрбээр хүүдээ Силас Рандалл Тимберлайк гэх нэрийг хайрлажээ.

 

Тимберлайк “Олон хоног хүүдээ ямар нэр өгөх вэ гэж бодлоо. Нэр өгөх ч амаргүй юм. Нэг нэр бодоод эхнэртээ хэлэхэд таалагдахгүй. Хүү минь миний баяр баясгалан, амьдрах итгэл минь” гэж жиргэжээ.

 

Бейлийг өнгөрсөн баасан гаригт амаржсан хэмээн “TMZ” сайт мэдээллээ.  Жүжигчин бүсгүй твиттертээ “Нөхөр минь их жаргалтай байна. Тэр хүүгээ харсаар байгаад хэдэн хоног нойргүй хонолоо. Үнэхээр инээдэмтэй. Аз жаргалтай байна аа” гэж жиргэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
huurhun un be
2015-04-12