Ц.Алтанцэцэг: Монгол бүжигчдийг дэлхий үнэлдэг
2015-04-13

Нийслэл хотын бүжгийн спортоор хичээллэдэг хүүхэд залуучуудын дунд Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд зохиогдлоо. Тэмцээнд 5 наснаас 30 хүртэлх насны 210 гаруй тамирчин оролцсон юм. Энэ үеэр Улаанбаатар хотын Бүжгийн спортын холбооны ерөнхийлөгч Ц.Алтанцэцэгтэй ярилцсанаа хүргэж байна.

 

-Улаанбаатар хотын бүжгийн спортын холбоо хотын бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд хэчнээн баг тамирчин хэдэн  насны ангиллаар оролцсон бэ?

 

-Нийтдээ 200 гаруй хүүхэд залуучууд энэ удаагийн тэмцээнд оролцлоо. Тэмцээнд 5 наснаас 30 насны тамирчид оролцсон. Стандарт латин бүжгийн төрлөөс 5 насны ангилалд 20 төрлийн тэмцээн явагдлаа.  

 

-Бүжгийн спортоор хичээллэхийн ач холбогдол юу вэ?

 

-Маш их ач холбогдолтой. Тухайн хүүхэд бие бялдар, гоо зүйн мэдлэг олж авахаас гадна  хүмүүжил, харьцааны соёлд бүрэн суралцдаг. Өөрөөр хэлбэл бүжгийн спорт нь хосоороо бүжиглэдэг учраас хоёр тамирчин нэгнээ мэдэрч ойлгохгүйгээр амжилтад хүрнэ гэж байхгүй. Үүний тулд нэгнийгээ хүндлэх, хайрлах зайлшгүй шаардлага бий болно. Энэ нь эргээд хүүхэд, залуучуудын хүмүүжил зан төлөвт нь асар их үр өгөөжтэй спорт юм.    

 

-Манай улсад бүжгийн спорт хэдийнээс үүсэж хөгжиж эхэлсэн юм бэ?

 

-Монголын залуучуудын холбооноос хамгийн анх 1983 онд спорт бүжгийн тэмцээнийг одоогийн Спортын төв ордонд зохион байгуулж байлаа. Миний хувьд тухайн үед Санхүү эдийн засгийн техникумд суралцаж байх үедээ “Цагаан сарнай” бүжгийн хамтлагийг байгуулж тус тэмцээнд оролцож явсан юм.

 

Үүнээс хойш хамтлагийг залуу үеийнхэн маань “Улаан сарнай” хамтлаг болгон өргөжүүлж одоог хүртэл улс болон олон улсын тэмцээн уралдаанд амжилттай оролцож явна. Мөн 1985 оноос Улаанбаатар хотод зохиогдож эхэлсэн хаврын баяр бүжгийн спортын фестиваль зохиогдож байлаа. Тухайн үеийг одоотой харьцуулахад 32 жилийн хугацаанд Монгол Улсын бүжгийн спорт өндөр төвшинд хөгжжээ. Өндөр төвшинг хамрах хүрээний талаас тайлбарлавал зүгээр байх.

 

Энэхүү спортоор бага наснаасаа хичээллэж эхэлсэн мянга мянган залуучууд улс орны өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байна. Харин амжилтын хувьд манай улсын баг тамирчид жил бүр олон улсын тэмцээн уралдаанд оролцох бүртээ үргэлж эхний 10-т багтсан амжилтын буухиаг дагуулж ирсэн. Тухайлбал ХААИС-ийн “Хатан Туул” бүжгийн хамтлаг болоод “Мoondance” бүжгийн хамтлагууд маань энэ жил дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож эхний 10 байрт шалгарсан байх жишээтэй. Энэ нь Монгол бүжигчдийг дэлхий үнэлж эхэлсний илрэл гэж хэлж болно.

 

-Бүжгийн спортын төрөл одоо хэрхэн хөгжиж тэлж байна вэ?

 

-Улаанбаатар хотын хэмжээнд бол клубын системээр л хөгжиж байна. Харин хөдөө орон нутагт ерөнхий боловсролын сургуулиудыг түшиглэж сурагч багш эцэг эхчүүдийн хамтын хүч итгэлцлээр сургалт явагдаж байна гэж хэлэхэд буруудахгүй. Гол шалтгаан нь материаллаг бааз болоод боловсон хүчний асуудалтай шууд холбоотой.

 

Тухайлбал, тэмцээн уралдаан зохион байгуулах зориулалтын томоохон заал, танхимууд одоог хүртэл байгуулагдаагүй байна. Мөн мэргэжлийн багш нар дутмаг байгаа нь эргээд залуу үедээ зааж сургах, хөгжүүлэх тэднийг  улсдаа төдийгүй олон улсын хэмжээнд өрсөлдөхөд хүндрэл дагуулж байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой ч  хөрөнгө оруулалт, төсөв мөнгөний асуудлаас хамааралтай болж байгаа юм.

 

Сэтгэл зүрхээ бүжгийн спортод зориулсан цөөхөн хэдэн хүний нуруун дээр Монголын бүжгийн спортын өнөөдрийн хөгжил тогтож байна. Дээр хэлсэнчлэн бүжгийн клубууд мөн хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулдаг бүжгийн спортын жижиг холбоодыг нэгтгэн  удирдлага менежментийн нэгдсэн тогтолцоонд оруулахаар өнөөдөр манай МБСХ ажиллаж байна. Харин миний бие Улаанбаатар хотын бүжгийн спортын холбооны ажлаа хүлээн аваад жил хүрэхгүй хугацаанд эдгээр  асуудлыг шийдвэрлэхээр холбооныхоо хамт олонтой хамтран ажиллаж байна.

 

-Цаашид Монголын бүжгийн спортын баг тамирчдын олон улсын хэмжээнд өрсөлдөх чадварыг сайжруулахын тулд хамгийн эхэнд хийх ажил юу байна вэ?

 

-Нэгдүгээрт 5 наснаас 30 хүртэлх насны бүжгийн спортод сэтгэл зүрхээ зориулаад явж буй залууст бэлтгэл сургуулилтаа хийх зориулалтын заал танхимын хүрэлцээ маш дутмаг байна. Хоёрдугаарт мэргэжлийн багш нарын хүрэлцээ хүний нөөцийн асуудал тулгамдаж байна. Энэ хоёр асуудлыг шийдвэрлэхэд хөрөнгө мөнгөний асуудал чухал нөлөөтэй. Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээнийг зохин байгуулахад манай холбоо бие даан дийлэнх санхүүжилтээ олсон. Нийслэлийн биеийн тамир спортын газраас үлдсэн багахан санхүүжилтийг олгосон.

 

Аливаа бүс, орон нутгийн шинж чанартай тэмцээн уралдаан зохион байгуулахад хөрөнгө мөнгөний асуудал хамгийн их дутагддаг. Үүнийг нийслэлийн төр захиргааны удирдах байгууллага болон салбарын яамны  анхааралд хүргэхээр миний бие НИТХ-ын төлөөлөгчийн хувиар ажиллаж байна.  Тамирчид маань олон улсад нэрээ гаргаад эхэлсэн энэ үед хэтийн төлөвтөө Улаанбаатар хотод ч мөн олон улсын зэрэглэлтэй тэмцээн уралдаан зохион байгуулах боломж гарахыг ч үгүйсгэхгүй. Үүнийг хийхийн тулд эхлээд бид материаллаг баазаа бэлдэх шаардлагатай байгаа юм.

 

-Холбооны зүгээс гадаад харилцаагаа өргөжүүлэх чиглэлд ямар ажил хийж байна вэ?

 

-Мэдээж гадаад харилцаагаа хөгжүүлж олон улстай туршлага судлахыг үргэлж зорьж ирсэн. Саяхан БНСУ-ын Инчон хотын бүжгийн спортын холбоотой манай Улаанбаатар хотын бүжгийн спортын холбоо хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ ажлын хүрээнд Инчон хотод  бүжгийн спортын нөхөрсөг тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Мөн бүжгийн спорт өндөр төвшинд хөгжсөн Латин Америк болоод Европын орнуудаас мэргэжлийн сайн багш нарыг урьж авчирч багш нараа сургах шаардлагатай байгаа  юм. Үүнийг мөн л ажил хэрэг болгох зорилгоор тодорхой ажлуудыг хийж байна.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) ВЭБ САЙТ: www.drpradhanurologist.com
2021-10-26