Дуулиант баривчилгааны ой
2015-04-13

 Одоогоос гурван жилийн өмнө буюу 2012 оны дөрөвдүгээр сарын 13-ны энэ өдөр МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилж, Монголын түүхэнд нэгэн дуулиант үйл явдал тэмдэглэгдэж байв.

 

 

Үйл явдлыг нэхэн саная.

2012 оны дөрөвдүгээр сарын 13: Оройн 20.00 цагт эхэлсэн баривчлах ажиллагаа маргааш өглөөний үүрийн 06.07 цагт дуусч, Н.Энхбаярыг баривчлав. Баривчилгааны үеэр Н.Энхбаяртай УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат, Ц.Шинэбаяр нар хамт байв. Дөрвөн автобус дүүрэн цагдаагийн албан хаагчид, тусгай албаны ажилтнууд хүч хавсарч, экс Ерөнхийлөгчийг баривчиллаа. 2008 оны долоодугаар сарын 1-ний “хар” өдрөөс хойш нам гүмхэн байсан Монголын нийгэмд “бор оймстой хөл гозолзуулсан” баривчилгаа бас нэгэн дуулиан болов. Тухайн үеийн үйл явдлыг МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал “Монгол Улсад урд хожид байгаагүй балмад үйл явдал боллоо. Төрийн тусгай хамгаалалтад байдаг хүнийг ингэж баривчилж байгаа юм чинь ард түмнийг яах нь тодорхой” хэмээн дургүйцлээ илэрхийлж байв.

 

Ил дуулиант баривчилгаанаас хойш хоёр сарын дараа буюу 2012 оны наймдугаар сарын 2-нд экс Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярт ял оноосон юм. Түүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн албыг урвуулан ашиглан улсад онц их хэмжээний хохирол учруулсан, бусадтай бүлэглэж, нийслэлийн хөрөнгөөс завшсан хэргээр ял оноов. Гурван өдөр үргэлжилсэн шүүх хурал шийдвэрээ гаргаж, Н.Энхбаярт Монгол Улсын нэрийн өмнөөс дөрвөн жилийн хорих ял оноолоо. Анхан шатны шүүхийн энэ шийдвэрээс дөрвөн сарын дараа буюу 2012 оны 12 сарын 7-нд хяналтын шат буюу Дээд шүүхээр түүний хэргийг хэлэлцэж, ялыг 2.6 жил болгон бууруулав.

 

Цагдан хорих 401 дугаар ангид хоригдож, Клиникийн нэгдсэн II эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан МАХН-ын дарга Н.Энхбаяр 2013 оны наймдугаар сарын 1-нд суллагдав. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ялаас чөлөөлөх зарлигт гарын үсэн зурснаар Н.Энхбаяр эрх чөлөөтэй болсон юм. Харин Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн уучлалд таатай хандаагүй. Тэрбээр “Би уучлал хүсээгүй. Уучлалыг гэм буруутай этгээд хүсдэг. Би ямар нэгэн гэмт хэрэг хийгээгүй учраас уучлал гэдэг зүйл надад тохирохгүй” хэмээн цагаатгахыг шаардаж байв. Бор оймстой хөлөө гозолзуулан баривчлагдаж байсан экс Ерөнхийлөгч суллагдахдаа алга хавсран залбирч байсан дүр төрх хэвлэлийн хуудсанд үлджээ.

 

Ийн дуулиант баривчилгааны эзэн болж, хэсэгхэн хугацаанд “аав”-ынд сууснаар түүний асуудал дууссангүй. Одоо ч АТГ түүнтэй тооцоотой байгааг тус газраас мэдэгдсэн. Цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан түүнтэй холбоотой өөр нэг хэрэг АТГ-т шилжиж ирээд буй. Албан тушаалаа урвуулан ашигласан, улсын хөрөнгө завшсан гэх хэрэгтээ ял эдлээд гарсан. Харин АТГ-т шалгагдаж байгаа “өөр нэг” гэсэн тодотголтой хэрэг юу болох нь одоогоор тодорхойгүй байна. Ямартай тэр Монголын хууль, хяналтын байгууллагуудын том сэжигтэн болжээ. Түүнийг албадан баривчилж чадсандаа ч Монголын хууль хяналтынхан тэр дундаа АТГ эрэмшсэн. Тиймдээ ч  түүний араас олон олон өндөр албан тушаалтныг “аав”-ынх руу илгээсэн.  

 

Эмчилгээ хийлгэж, Солонгост төвхнөсөн Н.Энхбаяр одоо ч улс төрд томоохон тоглогч гэдгээ Монголдоо буугаад мордохдоо харуулсан. Түүний улс төрийн тогоонд хийх дараагийн нүүдэл хааш чиглэх нь сонирхолтой асуулт. Монголын №1 авлигач гэсэн нэр хаягтны “өөр нэг” хэрэг хэрхэн үргэлжлэх, яаж шийдэгдэх нь бас л чих тавиуштай л зүйл. Н.Энхбаяр гэх энэ хүн Монголын нийгэмд сайн, саараар дуудагдах тод дүр аж.

 

В.Хэрлэн

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
C.bayriig bariwchil
2015-04-14
irgen:
enhbayriig shorond hiij baigaad mongoliin baylgiig estoi neg samarsan daa
2015-04-14
zochin:
2017oni erhiilogchin songuuli bolno.herev ardin naming ylval elbegdorjig barchilj magadgui.mongolin hamgiin neg nomer Elbegdorj,hoerdoh ni ajnai Baterdene,Battulga,lu.Bold,fortuna Batbayr,Altanhuyg edgeer ni humuus hamgiin bayn.
2015-04-14
Зочин:
хуц новшоо
2015-04-13
Зочин:
ингэж хэлдэг новш минь чи элбэгээгийн бөгсийг долоож өөрөө тамруугаа далд үр новшоо
2015-04-13
haritsuulav:
odoo bodohad arai deer erunhiilugch baijee huurhii
2015-04-13
Зочин:
doloon uuliin tsaaguur dald or. nambariin huu.
2015-04-13
Зочин:
ингэж хэлдэг новш минь чи элбэгээгийн бөгсийг долоож өөрөө тамруугаа далд үр новшоо
zochin:
iim buduuleg ajillagaa khiisen khumuus l unuudur turiin undur alban tushaal khashij baigaa shuu dee
2015-04-13
hehe:
Enkhbayar bol Mongoliin har darsan zyyd daanch ene novsh orshoogdood garchlaa daa
2015-04-13
Зочин:
хуц новшоо
Иргэн:
Улс орныг сүйрүүлсэн аймшигтай гэмт хэрэгтэнг барьж байна гээд сүржигнээд байсан, өөрсдөө улс орноо яаж хөгжүүлээд байна аа. Ёстой хэлмэгдэл гэдэг энэ байх даа. Өмнөөс нь ичмээр хүмүүс төрийн толгойд байна даа.
2015-04-13
ард:
нэг орц авлаа гээд ингэж харгислах гэж... эд нар өөрсдөө бүгдийг авчихаад . ганцхан жишээ гэхэд л сосорбарам хажууд нь том хулгай хийчихсэн явж байна.
2015-04-13
ард:
өөрсдийг нь иймэрхүү үйл хүлээж байгаа даа.Энхбаярын жинхэнэ хулгайг илчилвэл өөрсдөө унана даа.
2015-04-13
Zochin:
Mongol turiin emgenel, unen dampuu tur uu gej.
2015-04-13
БАТАА:
Хүнийг барьж болно, гэхдээ дэндүү дээрэнгүй баримчилгаа болжээ. Хэн ч үүнийг болхи, бүдүүлэг гэж хэлнэ дээ. Даанч төр доройтож дээ.
2015-04-13