”Цагдаагийн гавьяа” тэмдгээр шагналаа
2015-04-13

Эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гаргаж, мэргэжлийн ур чадвар гарган ажилласан цагдаагийн албан хаагчдыг Цагдаагийн гавьяа тэмдгээр шагналаа.

 

Улаанбаатар хотын цагдаагийн газрын харьяа Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад В.Хосбаяр, Гэмт хэрэгтэй тэмцэх газрын Хулгайн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Д.Эрдэнэбат нарыг шагнуулав.

 

Эдгээр албан хаагчдын онц ноцтой хүн амины гэмт хэрэг, онц их хэмжээний хохиролтой хулгайн гэмт хэргийг мэргэжлийн ур чадвар гарган илрүүлснийг үнэлэн Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар "Цагдаагийн гавьяа" тэмдэг хүртээж байгаа юм.

 

Б.Хүлэг

 

Shuud.mn
Сонин хачин