Сэтгэцийн өөрчлөлттэй хүн усанд осолджээ
2015-04-13

Сэлэнгэ аймгийн Шаамар суманд сэтгэцийн өөрчлөлттэй иргэн голын усанд осолджээ. Одоогоор тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид болон орон нутгийн иргэд эрэн хайх ажиллагаа явуулж байгаа аж.

 

Мөн Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн нутаг “Хатант” гэдэг газар иргэн Б /37 настай, эрэгтэй/ нь самар түүж яваад сураггүй болсон байна. Уг дуудлагыг өнгөрөгч бямба гаригт аймгийн Онцгой байдлын хэлтэст хүлээн авч,  тус газрын 8 албан хаагч, орон нутгийн 4 иргэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна гэж ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газраас мэдээлэв. 

 

Б.Хүлэг

 

 

Shuud.mn
Сонин хачин