Н.Түмэндэмбэрэл нарыг шүүх хурлын тов гарчээ
2015-04-13

Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэл нарын найман хүнд холбогдох хэргийн энэ сарын 15-ны өдөр дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд хэлэлцэх тов гарчээ. Тэднийг АТГ-аас Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл буюу Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах зүйлчлэлээр шалгаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн.

 

Тодруулбал, ЭМЯ-наас зарласан эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх тендерт Н.Түмэндэмбэрэлийн эзэмшлийн “Лабтех” компанийг хууль бусаар шалгаруулж, хуурамч бичиг баримт үйлдэж, хуучин тоног төхөөрөмж нийлүүлэн улсын төсвийн хөрөнгөөс онц их хэмжээгээр завшиж 1.7 тэрбум төгрөгийн хохирл учруулсан. Мөн явуулын эмнэлэг нэрийдлээр суудлын гурван машин оруулж ирсэн гэх хэрэгт холбогдуулан шалгасан юм

 

Тэгвэл тэдэнд Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шижлүүлсэн байна. Тус зүйл ангид "Энэ хэргийг давтан үйлдсэн,уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заасан байдаг.

 

Б.Хүлэг

 

Shuud.mn
Сонин хачин
инээдтэй:
Ажиглаж байхад мөнгөтэй хүмүүсийн хэрэг хэрэгсэхгүй талдаа гардаг болжээ. Нөгөө Тэмүүжиний шүүгч нарын цалинг 2-6 сая болгож, одоо шүүгч нар боловсролтой, ухаалаг, шударга болно гэдэг яасан бэ?
2015-04-13
зочин:
хам хэрэгтнүүд болох хүмүүс нь сугараад нэгээрээ хэргээ үүрүүлж байгаа юм уу АТГ -ингэж ажил хийсэн дүр эсгэх хэрэгүй дэээ
2015-04-13