Кимийн гэрт нууцаар оржээ
2015-04-13

 

Реалити шоуны од Ким Кардашианыг гэр бүлийнхээ хамтаар Армен явсан хойгуур Лос Анжелес хотод байрлах гэр лүү нь 23 настай Деннис Боун гэгч нууцаар оржээ. Цагдаа нар түүнийг угаалгын өрөөнд гараа угааж байхад нь баривчилсан тухай “TMZ” сайт мэдээлэв. Тэрбээр Кимийн гарын саван ямар үнэртэйг нь мэдэхийг хүссэн учир гараа угааж бас үнэртэй усыг хувцсандаа түрхсэн гэж цагдаа нарт тайлбарлажээ. Байшинд нийтдээ таван гэрийн үйлчлэгч байсан бөгөөд тэд цэцгийн мандал цэвэрлэж байсан учир залууг хараагүй гэнэ.

 

Байшингийн ойр орчимд байрлуулсан хяналтын камер тэр өдөр унтарсан байсан аж. Залууг хяналтын камеруудыг унтраасан хэмээн цагдаа нар таамаглаж байгаа ч энэ хэрэгтэй Деннис ямар ч хамааралгүй гэдгээ мэдэгдээд “Зөвхөн сониуч зандаа хөтлөн Кимийн гэрт орсон” гэж ярьжээ.

 

Энэхүү байшинг Ким 2012 онд 17 сая ам.доллароор худалдан авсан ч реппер Кейни Уэсттэй гэрлэснээс хойш амьдрахаа больжээ. Гэхдээ “Кардашианыхантай хамт” реалити шоуны зураг авалтаар Ким энэхүү байшинд долоо хоногт 2-3 удаа ирдэг байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин