Байнгын хороод хуралдана
2015-04-14

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр Төрийн ордонд болно.

 

Мөн Сонгогчийн нэрийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны хуралдаан 14:00 цагт Г танхимд болж тус хорооноос 2-4 дүгээр улиралд хийх ажлын төлөвлөгөөг батлах тухай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

 

Түүнчлэн ажлын хэсгүүд хуралдах юм байна. Эдийн засгийн байнгын хороо, Жижиг, дунд үйлдвэрлэлийн хяналтын дэд хорооны "Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн Үндэсний чуулган-2015" сэдэвт уулзалт 09.00 цагаас “В” танхимд болно. Нийтийн сонсголын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас зохион байгуулагдах аж.

 

 

 

Shuud.mn
Сонин хачин