“Яагаад монгол хүн казинод тоглож болдоггүй юм бэ”
2015-04-14

УИХ-аар хэлэлцэх эсэхийг энэ долоо хоногт шийдэх Казиногийн тухай хуульд “Казинод тоглогч нь гадаадын иргэн, харьяалалгүй иргэд байна” гэсэн  заалт явж байгаа. УИХ-ын гишүүдийн дунд энэ заалтын тухайд хоёр янзын байр суурь явж байгаа. Нэг хэсэг нь монголчуудыг казинод тоглуулахгүй гэдэг нь зөв хэмээн үзэж байхад бас монголчуудыг ялгаварлан гадуурхлаа гэх гишүүн ч байна. Энэ заалтын тухайд уг хуулийн төслийг санаачлан оруулж ирж байгаа сайд Д.Оюунхорол өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдааны үеэр дараахь тайлбарыг өгсөн юм.

 

-Ер нь яагаад монгол хүн тоглож болдоггүй юм бэ гэсэн асуултад хариулъя. Хуулийн төслөө боловсруулахдаа бид хоёр янзаар судалгаа хийж үзсэн. Өөрийн орны иргэдээ тоглуулдаг улс орны хувьд казинод орох гишүүнчлэлийн тусгай карт олгодог, өндөр татвар төлдөг, донтох хандлагатай бол тухайн хүний гэр бүлийнхэнтэй ярилцдаг ийм олон заалт байдаг юм байна. Өнөөдөр Монгол Улс эдийн засгийн хувьд хүндхэн нийт иргэдийн 40 орчим хувь нь орлого багатай байна. Иймээс хүмүүсийг муу зүйл рүү түлхчих вий гэсэн болгоомжлол байсан. Бид эхлээд зөвхөн гадаад иргэдийг оруулдаг казиногоо байгуулаад үзье гэж шийдвэрлэсэн.

 

Сөүлд гадаад иргэдийг зөвхөн тоглуулдаг казино байдаг. Бас солонгос иргэдээ тоглуулдаг казино ч байгаа. Монголоос гадагшаа явж казино тоглодог хүмүүсийн тоо маш их байгаа. Бид тодорхой судалгаануудыг Солонгос, Макаогийн казиногийн бүртгэл дээрээс харсан. Нэлээд хэмжээний валютын урсгал гадагш гарч байгаа гэдэг нь үнэн. Тэгэхдээ өнөөдөр бидэнд хар түүх байгаа учир ямартай ч хуулиа батлаад гаднын хөрөнгө оруулагчид казиногоо байгуулах эрх зүйн орчныг нь болгоё, жуулчдыг татах шинэ бүтээгдэхүүнтэй болъё, харин явц дундаа сонирхогчид нь орж тоглох боломжийг нь нээж өгөх, судалж үзэх эрх нь Их хуралд байгаа л гэж үзэж байна гэсэн хариулт өгсөн байна.

 

Эх сурвалж: www.polit.mn

Shuud.mn
Сонин хачин
Win:
I always liked online slots games and searched for the most interesting and fascinating of them, so playing https://jennycasino.com/casino/wunderino-casino/ UK gives me the greatest pleasure and also big winnings and big money, and this is also very important.
2020-06-13
зөв санаа байна.гэв ч аливаа зүйл 2 талтай,авилгалд авсан мөнгөө казинод хожсон гэж мурих боломжтой
2019-11-12
ajhkkjhgfds:
yun ch ih surjignedeg yum be?cazinod mongolchuudaa oruulahgui bol ted chin gadaad yvaad li toglochihno shuu dee.terend chin hudlaa surjigneed bh shaardlaga baihgui.tax-tai oruuldag bolchihoor her bargiin humuus orood baihgui shuu dee.mongol hun 300 yum uu 500 dollariin tax tuluud orj bolno gehed zuvhun bolomjtoi baychuud li orno.
2015-04-14
Зочин:
amia horlodog bolohoor togloj bolohgui yumaa
2015-04-14
иргэн:
Хэрвээ монголчууд тогловол авилга хамгийн их авдаг хүмүүс казинод олноор тоглодог учир АТГ тэндээс өөрийн шалгах ёстой хүмүүсийг мэдэж авах боломжтой
2015-04-14
зөв санаа байна.гэв ч аливаа зүйл 2 талтай,авилгалд авсан мөнгөө казинод хожсон гэж мурих боломжтой
Tenegt oyunhoroloo:
manai mongoliin shashin shutleg zan yos surtahuund, humuujild tohirohgui bolood bolohgui bgaam. Manaih shig humuust hereggui. Eniig dagaj ireh sain zuil gej yu ch bhgui. Sadar samuun zavhairal, arhidalt, dontolt, har tamhinii l oron bolno sh dee. Ur huuhdee tiim orond amidruulmaargui bn
2015-04-14
зочин:
зөв зөв Оюунхоролыг дэмжиж бна
2015-04-14
зочин:
Гадаадынхан тоглодог л байвал зүгээр дээ Нэг хэсэг манайхан рулет тоглох зөвшөөрөл өгөөд миний мэдэхийн нилээд олон жаахан овоо болж байсан хүмүүс дампуурсан юм даг. Хадгаламж зээлийн хоршоо байгуулж эмэгтэйчүүд нь рулет тоглуулж эрэгтэйчүүд нь дампуурч үндсэндээ дундаж давхрагаа алга болгосон гэж боддог шүү
2015-04-14
Mongol:
Gadnykhan bas khen orson nersee Oyunxorpl ogson genee kkkkk
2015-04-14
Болохгүй ээ:
Монгол хүн казинод тоглож хэрэггүй ээ, энэ нь авилгал өгч авах суваг болно мөн юугаа ч мэдэхгүй Монгол залуус казинод донтож байгаа бүхнээ алдаж болно. Казиног аялал жуулчлалын шугамаар хөгжүүлэх гэж байгаа болохоос биш Монголчуудыг тоглоомонд оруулах гэж биш. Жишээ нь Камбож гэж жижигхэн улс бий, тэр улсад бол Камбожийн иргэд казинод тоглодоггүй. Казино нь чөлөөтэй хөгжсөн, Хятадууд маш их хөрөнгө оруулалт хийсэн байдаг гэтэл хуулиараа камбож иргэдийг казино тоглохыг хориглосон байсан. Энэ бол маш зөв зарчим юм билээ. Тиймээс Монгол иргэдийг казино тоглохгүй байхаар хуулиндаа тусгаж өгөх хэрэгтэй.
2015-04-14
hawk:
ene zuvshdee hervee mongolchuud kazinoo toglood unah yum bol dampuuran shuu tiim bolhoor mungnii ursagliig mongolruugaa chigluusen bodlog deer tiim bolhoor zuvhun gadaadiin ulsuudiig togluuldag kazino baiguulah ni hagiin zuitei asuudal ene bodlog kazinotoi buh orond bgaa
2015-04-14
casino:
mongol casinod mongol hyn orj bolohgyi bas deer ni nohoi orj bolohgyi geed bas batalchihaarai uursnuu tusgai zaaltaar orj bolno batlah gej baigaash dee
2015-04-14