Байрны үнийн нэгдсэн индекс буурчээ
2015-04-14

Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн 2015 оны 03-р сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааг олон нийтэд танилцуулж байна.

 

Тус судалгаагаар ОСҮИ 03-р сард суурь үе буюу 2013 оны 1 сараас 17.3 хувийн өсөлттэй гарлаа. Энэ нь өмнөх сараас 0.05 хувь өссөн үзүүлэлт юм. Харин оны эхэн үетэй харьцуулахад -1.35 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад -6.7 хувиар буурчээ.

 

Ийнхүү Улаанбаатар хотын орон сууцны үнийн нэгдсэн индекс 7 сар дараалан буурлаа.

 

Шинэ орон сууцны үнийн индекс суурь үеэс 25.4 хувийн өсөлттэй гарлаа. Энэ нь өмнөх сараас -1.37 хувиар, оны эхэн үеэс -1.08 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин өнгөрсөн оны мөн үеэтэй харьцуулбал 0.55 хувийн өсөлт харагдаж байна.

 

Хуучин орон сууцны үнийн индекс суурь үеэс 12.9 хувийн өсөлттэй гарлаа. Энэ нь өмнөх сараас -0.06 хувиар, оны эхэн үеэс -2.8, өнгөрсөн оны мөн үеэс -10.1 хувиар буурсан үзүүлэлт юм.

 

Нэгдсэн

Шинэ о/с

Хуучин о/с

Индексийн өөрчлөлт /суурь үе 2013.01-с/

17.3%

26.0%

12.9%

Өмнөх сартай харьцуулахад

0.05%

0.5%

-0.06 %

Оны эхэнтэй харьцуулахад

-1.35%

-0.57%

-2.8%

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад

-6.7%

-0.44%

-10.1%

 
 

ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолж буй бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин бүх төрлийн 4408 орон сууцны мэдээллийг хамруулсан байна.

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Өсгөхдөө 100 -иар өсгөдөг. 1-иар буурахад барилгынхан ухаан алдаж унаад төр засагтай нийлж хуйвалдаан хийгээд байдаг нь үнэхээр шударга бус явдал гэж бодож байна.
2015-04-14
зөв:
Иргэний байгууллагууд шүүхэд хандах хэрэгтэй. Таны зөв шүү? Үнээ буулгахгүй зарах гэсэн хуйвалдаан. Үнэтэй чанаргүй байраа зарж байвал ард түмэн ямар өрөнд орох нь Барилгын сайдад хамаагүй байна гэж шууд хэлж байгаа утга.
2015-04-14
Зочин:
Асуудлын гол урьдчилгаандаа биш яг үнэндээ байрны үнэ-д л байгаа юм шүү дээ. Урьдчилгаа 30 хувийг 10 хувь болгох шийдвэр хэзээ ч хэрэгжихгүй, учир нь иргэд энэ асуудлаар шүүхэд хандсан байгаа. Энэ бол цэвэр ашиг сонирхлын зөрчил л явж байна шүү дээ. Хөөсөрсөн үнэтэй орон сууцныхаа үнийг буулгахгүй барих л гэсэн санаа юм шүү дээ...... Орон сууцны үнийг өмнө нь ямар их хөөсрүүлж өсгөлөө дөө яг тэр нь шигээ тэр хэмжээгээр хөөсгүй болтол нь бууруулж байж л борлогдох болно...
2015-04-14
зөв:
Иргэний байгууллагууд шүүхэд хандах хэрэгтэй. Таны зөв шүү? Үнээ буулгахгүй зарах гэсэн хуйвалдаан. Үнэтэй чанаргүй байраа зарж байвал ард түмэн ямар өрөнд орох нь Барилгын сайдад хамаагүй байна гэж шууд хэлж байгаа утга.
байр авахыг хүсэгч:
сайндаа ч үнэ нь буураад байгаа юм биш худалдан авах чадалтай хүн байхгүй болсон байна цаашдаа ч авах хүн байхгүй тул үнэ буурна төр засаг зөв арга хэмжээ авахгүй бол барилгын компаниуд дампуурахад ойрхон бнааааа
2015-04-14