”Сэтгэлийн үг” тоглолт дахин тоглогдоно
2015-04-14

Монгол түмний минь хайртай дуучид МУГЖ У.Далантай, С.Эрдэнэцэцэг нар тэртээх 23 жилийн өмнө "Сэтгэлийн үг" хэмээх сайхан дуугаа амьдруулж хит болгож байсан билээ.

 

Тэгвэл  өдгөө энэ дуугаараа нэрлэсэн гайхалтай тоглолтыг энэ сарын 15-ны өдөр 19:00 цагт "Монгол бөхийн өргөө"-нөө хийхээр болсон билээ. Тэгвэл эрхэм гавъяатуудын маань тоглолтын тасалбар хэдийнээ дууссан бөгөөд үзэгчдийн хүсэлтээр энэ сарын 25-нд дахин тоглохоор болжээ.

 

Тоглолтонд МУГЖ С.Вандан, Д.Дуламсүрэн, МУГЖ С.Жавхлан, Г.Эрдэнэчимэг, МУСТА Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа, дуучин Д.Болд, Э.Чулуунчимэг гэсэн нийтийн дууны төлөөлөл болсон гэр бүлийн хос дуучид оролцож үе үеийн хит болсон уран бүтээлээсээ толилуулах аж.  Мөн тэдний хамтарсан цомогт багтсан дуунууд болон тэдний шинэ уран бүтээлүүд зэрэг нийт 24 дуу дуулагдана.

 

Иймд тэд өнөөдөр "Монгол ньюс" мэдээллийн төвд хэвлэлийн хурлаа хийж дахин тоглох болсон талаараа дэлгэрэнгүй мэдээллийг хүргэлээ.

Энэ үеэр МУГЖ У.Далантай “Маргааш буюу энэ сарын 15-нд тоглох тоглолтын тасалбар хэд хоногийн өмнө зарагдаж дууссан. Гэвч гадуур бидний тоглолтын билетыг шагийн үнээр зарж эхэлсэн байна. Иймд үзэгчдийн хүсэлтээр энэ сарын 25-нд дахин тоглохоор боллоо. Өчигдрөөс эхлэн тоглолтын тасалбар зарагдаж эхэлсэн байгаа” гэв.

 

Харин МУГЖ С.Эрдэнэцэцэг “Тоглолтонд 1990-ээд онд дуулагдаж байсан “Сэтгэлийн үг”, “Сэтгэлийн булаг”, “Мөнхрөх ч бишдээ хоёулаа”, “Хайрыг хүндэтгэж яваарай”, “Цагаан дуганы гэгээ” зэрэг хамтарсан уран бүтээлүүд эгшиглэнэ. Мөн шинэ уран бүтээлүүд олны хүртээл болно. Бид хоёр дээрх бүх хамтарсан уран бүтээлүүдээ орчин үеийн хөгжмийн найруулгаар дахин дуулж, “Сэтгэлийн үг” хамтарсан цомгоо өлгийдөн авлаа” гэсэн юм.

 

Дашрамд дуулгахад, “Сэтгэлийн үг” тоглолт дөрөвдүгээр сарын 16-нд Төв аймаг, 17-нд Зүүн хараа, 18-нд Дархан хот, 19-нд Сэлэнгэ аймаг, 20-нд Хөтөл, 21-нд Булган аймгийн Хялганат тосгон, 22-нд Эрдэнэт хотноо аялан тоглолтыг хийхээр болжээ.  

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
Замбуулин ❤❤❤
2019-04-25
Абаа ❤❤❤❤ оюунаа
2019-04-25
Д -Баточир ❤❤❤
2019-04-25
Алтанжаргал
2018-10-25
95951138 Цэвэлмаа
2018-10-25
95940272 Оюунгэрэл
2018-10-25
800400296 Ирдээ
2018-10-25
99849004 Сарнай
2018-10-25
99959921 Абаа
2018-10-25
88003585 Баточир
2018-10-25
Болдбаатар
2018-10-25