Хоёр сул орон тоонд 16 хуульч өрсөлдөж байна
2015-04-14

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд хоёр шүүгчийн шүүгчид 16 хуульч нэр дэвшиж байна.

 

Тодруулбал, Улсын дээд шүүхэд Шүүгчийн туслах- шинжээч  Ц.Амармэнд, өмгөөлөгч С.Батболд, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд шүүгчийн туслах Х.Дашдэчмаа, Өмгөөлөлийн " Юнайтед партнерс " ХХН-д өмгөөлөгч Б.Хишигбаатар,  Аж үйлдвэрийн яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газарт ахлах мэргэжилтэн Б.Чимэдлхам, Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисст гомдол, хяналт шалгалт хариуцсан референт Т.Ихтамир, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын Хуульчдын холбоо Хуульч, Өмгөөлөгч Т.Цэен-Ойдов нарын хуульч шалгаруулалтад оролцож байгаа аж.

 

Мөн Монголын өмгөөлөгчдийн холбоонд гишүүн өмгөөлөгч Ц.Мөнх-Эрдэнэ, “Монголиан Стар менежмент Корпорэшион” ХХК-ын Ахлах хуулийн зөвлөх Б.Мандалбаяр, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн захиргааны удирдлагын бодлогын асуудал хариуцсан референт Д.Мөнгөнтуул, Улсын дээд шүүхийн практик судлалын хэлтсийн Иргэний хууль тогтоомж практик ажил хариуцсан шинжээч Н.Мөнгөнцэцэг Өмгөөллийн "Жалайр Чо” ХХК-ын өмгөөлөгч Д.Мөнхцэцэг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн туслах Ц.Наранчимэг, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн Тамгын газрын шүүгчийн туслах Ш.Оюунцэцэг, Монголын Өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгч Б.Өлзийбаяр нар шүүгчийн шалгаруулалтад нэр дэвшиж байна.

 

Тэдгээрээс шүүгчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн хоёр хуульч Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчээр ажиллах эрхтэй болно.

 

Б.Хүлэг

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
tsalin undur:
Avilga undur alaltsaad baij dee.
2015-04-15
s:
alaldaj bgaan baina l daa. hansh ni hed huree bol?
2015-04-14