Түмэнцогт сумын айлуудыг нүүлгэн шилжүүлжээ
2015-04-15

Хэнтий аймгийн Баян-Овоо сумын нутагт дэгдсэн түймэр өчигдөр 16.00 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын төв рүү орж иржээ. Харин гал сөнөөгчид 19.00 цагийн байдлаар сумын төвийг аюулгүй болгосон байна.

 

Түймэр гарч байгаа бүс нутагт салхины хурд өндөр байсан бөгөөд урьд шөнө 23 цагийн үед унтраасан байна. 

 

Иймд онцгой байдлын газрын хүч нэмэгдүүлсэн баг түймрийг унтраахын зэрэгцээ сумын төвийн зарим айлуудыг нүүлгэн шилжүүлжээ.

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг урьд шөнө цаг тухайд нь тус аймгийн засаг дарга Ж.Батсуурьтай утсаар холбогдож, Түмэнцогт суманд гарч байгаа түймэр, авч хэрэгжүүлж буй ажлын үйл явцтай танилцаж байжээ.

 

Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар Түймрийг Хэнтий, Сүхбаатар аймгийн онцгой байдлын албан хаагчид, сумын нийт эрчүүд гээд 290 гаруй хүн тэмцээд үүрээр арай гайгүй болгосон гэнэ.  Хүн байгаа ч техник хэрэгсэл дутмаг хүчрэхгүй байна гэнэ. Түймэрт малчин Чулуунбаатар гуайн хэдэн мал хашаа хороо түймэрт өртсөн гэж мэдээллээ.

 

 

Б.Дэжид


 

Shuud.mn
Сонин хачин