Өсвөрийн шатарчид тэмцээндээ амжилттай оролцжээ
2015-04-15

Арабын нэгдсэн Эмират улсын нийслэл Абу-Дабид “Al Ain” 15 хүртэлх насны олон улсын нээлттэй тэмцээн дөрөвдүгээр сарын 6-11-д болсон байна. Тэмцээнд Монгол, АНЭУ, АНУ, Азарбайжан, Казахстан, ОХУ зэрэг 15 орны 100 гаруй шатарчин швейцарь системээр есөн өрөгт өрсөлджээ.

 

Энэхүү тэмцээнд манай улсаас есөн настай Золжаргалын Ангар, өсвөрийн дэлхийн аварга Даваахүүгийн Мөнхзул нар амжилттай оролцсон байна.

 

Олон улсын тэмцээнд анх удаа оролцохдоо өөрөөсөө ахмадтай тамирчидтай өрсөлдсөн З.Ангар тав хожиж, гурав тэнцэж, нэг хожигдол авснаар 6,5 оноогоор есдүгээр байрт оржээ. Тэрээр сүүлийн өрөгт өөрөөсөө зургаан насаар ах, эзэн орны Али Алкиндиг хожсон амжилтаар энэхүү тэмцээнийг өндөрлүүлсэн аж. Мөн өнгөрсөн жилийн дэлхийн аваргын охидын 8 насанд түрүүлсэн Д.Мөнхзул хөвгүүдтэй өрсөлдөж, 5,0 оноогоор 30 дугаар байрт орсон юм байна.

 

Сонирхуулахад, Шатрын спортын их мастер А.Энхтуул Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод болсон энэхүү тэмцээнд Азийн шатрын холбооны зохион байгуулагчаар ажиллахаас гадна өсвөрийн тамирчдын дасгалжуулагчаар ажилласан юм. Их мастер А.Энхтуулыг Азийн шатрын холбооноос ажиллах хүсэлт тавин урьсан аж.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
saihan yum aa uneheer l mundag bna
2015-04-15