Жизелийн инстаграмыг хакерджээ
2015-04-15

Супермодель Жизель Бундхений инстаграм хаягийг нь хакердсан тухай “TMZ” сайт мэдээллээ. Хакерууд түүний инстаграмыг дахин зураг нэмэх боломжгүй болгож, мөн хэд хэдэн нүцгэн зургийг нь дэлгэсэн байна. Энэхүү үйл явдлын дараа Жизель инстаграмаа хааж буйгаа твиттерээрээ дамжуулан мэдэгдэж “Би хакердуулчихлаа. Миний өмнөөс хэн нэгэн инстаграмыг минь ашиглаж, хэнд ч үзүүлэхийг хүсдэггүй зургийг минь олонд дэлгэв” гэж жиргэжээ.

 

Түүний инстаграм хаяг өнгөрсөн онд хоёр удаа дайралтад өртөж, 100 гаруй зураг алдагдаж байсан юм. Тэрбээр фэнүүдтэйгээ биечлэн уулзаж чаддаггүй учир олон нийтийн сүлжээгээр дамжуулан тэдэнтэй уулзаж, үзэл бодлоо хуваалцдаг байна.

 

Жизелийн инстаграмыг хакердсан хакеруудыг Рианна, Кейти Перри, Мадонна, Кейт Уинслет зэрэг алдартны хаягуудад нэвтэрч байсныг Лос Анжелес хотын цагдаа нар тогтоожээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин