Комиссын нарийн бичгийн даргаар Г.Манлайжавыг томилов
2015-04-15

Ерөнхий сайдын захирамжаар Цөмийн энергийн комиссын Ажлын албаны дарга бөгөөд комиссын нарийн бичгийн даргаар Г.Манлайжавыг томиллоо.

 

Г.Манлайжав нь МУИС-ийг цөмийн физикч мэргэжлээр төгсч,  Улсын эрүүл ахуй халдвар судлалын хяналтын газрын Цацрагийн хяналтын төв лабораторид инженер, улсын байцаагч, эрхлэгч, Цөмийн энергийн комиссын Цацрагийн хяналтын шинжилгээ, тохируулгын лабораторийн эрхлэгч,  Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газарт Цацрагийн хяналтын албаны дарга, цацрагийн хяналтын Улсын ерөнхий байцаагч,  Цөмийн энергийн газрын Цөмийн болон цацрагийн хяналтын газрын дарга, Цөмийн технологийн газрын дарга, Цөмийн энергийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч,  Шинжлэх ухааны академийн Физик технологийн хүрээлэнгийн орлогч захирлаар тус тус ажиллаж байжээ.

 

Засгийн газрын 2015 оны72 дугаар тогтоолоор Цөмийн энергийн комиссын бүрэлдэхүүн, дүрмийг шинэчлэн батласны дагуу Цөмийн энергийн комиссын Ажлын алба нь  цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, судалгааг хөгжүүлэх, цөмийн болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж ажиллах юм хэмээн Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.

 

 

Shuud.mn
Сонин хачин