Тамхинд ялагч гэдгээ харуул
2015-04-15

Тамхи татдаг хүмүүс тамхинаас гараад их уурлаж бухимддаг, мөн хуучин хорт зуршилаа ихээр санагалздаг. Тамхинаас яагаад гардаг вэ? Өвчин, хүндэтгэх шалтгаан болон зүгээр л сонирхол буурсан учраас тамхинаас гарах нь бий. “www.wikihow.com” сайт тамхиа хаяад удаагүй байгаа хүмүүст зориулж энэхүү зөвлөгөөг нийтэлжээ.

 

 

Нэгдэх алхам

Та ажлынхаа зав чөлөөгөөр тамхи татдаг байсан бол тамхийг мартахад нэлээдгүй хугацааг зарцуулах болно. Толгой их өвдөж, тамхины утаа таныг ховсдож, өдөөх эрсдэлтэй байдаг. Эрдэмтдийн зөвлөж буйгаар энэ үед та өөрийгөө хянаж, өөр зүйлд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Хэрвээ энэхүү алхмыг давж чадвал та амжилтад хүрэх болно.

 

 

Хоёр дахь алхам

Тамхинаас гарсан өдрөө болон тамхи татахаа болих өдрөө байнга бүртгэж, хуанлитай дотно нөхөрлө. Хуанлиг өдөр бүр хөтлөн явуулснаар та урамшиж эхэлнэ. “Ийм олон өдөр тамхи татаагүй гэж үү. Гайхалтай” гэх бодол төрнө.

 

 

Гурав дахь алхам

Хэрвээ таны ойр орчимд тамхи тааралдвалд зүгээр л хайчлаад хогийн саванд хий.

 

 

Дөрөв дэх алхам

“Ганцхан удаа татаад, маргаашнаас болих болно” гэж бодож байвал та зүгээр л тамхиа тат. Өөрийгөө хуурах хэрэггүй.

 

 

Тав дахь алхам

Тэмдэглэл хөтөл. Тамхинаас гараад ямар өөрчлөлт биед тань тохиолдож буйг нарийвчлан бич.

 

 

Зургаа дахь алхам

Тамхинаас гарсан эхний өдрөө төрсөн өдрөө хэмээн бодож амттан болон мөхөөлдөс, чихэр их хэмжээгээр ид. Өөртэй байгаа тамхиа хэн нэгэнд бэлэглэхийг зөвлөе.

 

 

Долоо дахь алхам

Зөвлөгөө ав. Тамхинаас гарч, амжилтад хүрсэн хүмүүсийн зөвлөгөөг авах хэрэгтэй. Танд тус болно.

 

 

Найм дахь алхам

Тамхиа мартах хүртлээ ид. Хоол тамхианаас илүү гэдгийг мэдрэх болно.

 

 

Ес дэх алхам

Тамхинаас гарсан эхний сар таны сэтгэл зүй их, бага хэмжээгээр өөрчлөгдөх болно. Зарим хүмүүс ууртай, түргэн ааштай болно. Тиймээ, тамхийг мартах тийм ч амархан зүйл биш. Хүн төрлөхтөн угаасаа муу зүйлд дасахдаа амархан. Гэхдээ та нэгэнт тамхиа хаясан мөртлөө яагаад уурлаад байгаа юм. Хэн ч таныг албадаагүй, хэн ч таныг загнаж, зэмлээгүй. Та өөрөө л хүссэн. Мөн тамхиа хаясан хүмүүсийн ихэнх нь амттан эсвэл шингэн зүйлд дурладаг. Гэхдээ та ялагч гэдгээ батлах хэрэгтэй. Хүн ямар ч техник, хорт зуршилд ялагдах ёсгүй гэдгийг баталж, ялагч гэдгээ бүрэн утгаар нь мэдэр.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин