Замын хөдөлгөөнийг түр хязгаарлана
2015-04-15

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Унгар улсын Ерөнхийлөгч Янош Адер, гэргий Анита Херцегийн хамт манай улсад албан ёсны айлчлалыг энэ сарын 14-16-ны өдрүүдэд хийнэ.

 

Айлчлалын өдрүүдэд буюу өнөөдрөөс эхлэн  Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө, бусад зарим замуудын  замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлах юм. 

 

Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн цагдаагийн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж, нийтийн тээврийн хэрэгслийг сонгож замын хөдөлгөөнд оролцохыг Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас зөвлөж байна.

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин