Рассел Кроу турахаа амлав
2015-04-15


Холливуудын нэрт жүжигчин Рассел Кроу Австралид фэнүүдтэйгээ уулзах үеэрээ өөрийгөө яагаад таргалсан шалтгаанаа ярьсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр сүүлийн 10 гаруй жилийн турш чихрийн шижингээр шаналж байгаа гэнэ. Жүжигчин эр 51 настай ч хэт их таргалсны улмаас яг л 70 настай мэт харагддаг билээ.


Рассел Кроу “Үнэнийг хэлэхэд, таргалалт миний гадаад төрхөнд муугаар нөлөөлж байна. Би эмчилгээнд явж байгаа. Тун удахгүй турах болно. Чихрийн шижинтэй хүмүүсийн ихэнх нь таргалдаг. Би өвчтөн. Өвчнөө ялж, турах болно” гэж хэлжээ.


Хайртай уран бүтээлчтэйгээ уулзсан фэнүүд нь Рассел Кроуг 2000 онд дэлгэцнээ гарч байсан “Гладиатор” киноны гол дүр Максимусын үедээ хамгийн гайхалтай харагддаг байсан хэмээн магтаж, энэ үедээ эргэн очихыг зөвлөсөн байна. Рассел сүүлд “Noah” кинонд тоглосон юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин