Бейонсигийн ээж хуримаа хийв
2015-04-15

 

Дуучин Бейонсигийн ээж 61 настай Тина Ноулз өчигдөр хуримаа хийсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр 68 настай жүжигчин Ричард Лосонтой хуримаа хийсэн байна.

 

Хуримын ёслол Калифорни мужийн нэгэн ресторанд болж Беойнси гэр бүлийнхээ хамтаар оролцсон байна. Бейонси твиттертээ “Баяр хүргье. Та минь дэндүү үзэсгэлэнтэй харагдаж байна. Сайхан амьдраарай” гэж жиргэжээ. Хуриманд дуучны дүү Соланж Ноулз оролцоогүй байна. Тэрбээр 2010 оноос эхлэн гэр бүлийн асуудлаас болж ээжтэйгээ харьцахаа болсон юм.

 

Тина Ноулз 2011 онд Бейонси, Соланжийн эцэг Мэтьюгаас албан ёсоор салсан билээ. Тэд 1999 оноос хойш тусдаа амьдарсан аж.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин