Бид хаана зогсоод, хаашаа хөдлөх вэ
2015-04-16

Зочин золгоотой байхад муу мэдээ ярих хэрэггүй гэдэг ч хаана зогсч байгаагаа нэг харж мэдрэхэд гэмгүй. Гэхдээ тэгтлээ улс төржихгүйгээр. Монголбанкны албан нөөц 60, өөрийн нөөц 150 хувиар буурсан гэж байна. Улсын нөөц ихээр нимгэрсэн ба өр, своп болон бусдын байршуулсан мөнгийг байхгүй гээд тооцохоор хасах 1.5 тэрбум доллар болчихоод байгаа гэлээ.

 

2012 онд ДНБ-ий өсөлт 17 хувиас дээш гарч байсан бол уруудсаар өнгөрсөн жил 6 хувь орчим гарсан. Хоёр жилийн дараа буюу 2017 онд урьд тавьсан өрүүдийн төлбөр нийлсээр өр төлөх хэмжээ даруй зургаа дахин их болно гэж сануулах хүмүүс байна.

 

Эдийн засгийн энэ хямралт байдал өрх гэр төдийгүй үндэсний үйлдвэрлэгч татвар бүрдүүлэгч нарыг давхар хямрааж байгаа нь маш муу мэдээ болоод байна. 10-25 тэрбум төгрөг татварт өгч төсөвт 151 тэрбум төгрөг нийлүүлдэг байсан 14 компани жилийн дотор 6 болон хорогдсон гэж байгаа бол 1-2 тэрбум төгрөг татварт өгдөг 34 компани 11 болон цөөрсөн гэж эдийн засгийн форум дээр дурьдагдлаа. Америк доллар 2000 төгрөгт хүрч ирээд байна. Монгол Улсын 2015 оны төсвийн төсөлд ам.долларын ханшийг 1750 төгрөгөөр тооцсон гэж санагдана. Ингэхдээ макро эдийн засгийн нөхцөл байдал, хөрөнгө оруулалтын хүлээлт болон Оюутолгойн хоёр дахь шатны үйлдвэрлэл эхлэх гэх зэргийг тооцсоноор энэ ханшийн тоог гаргасан гэдэг. Он гараад хагас жил рүүгээ дөхөж явахад ам.доллар энэ төсөөлөлд хүртлээ буурах төлөвгүй. Оюутолгой гацсан хэвээр. Тавантолгой улстөрчдийн талцаанд цавчуулж юу ч болохгүй байх вий гэсэн айдастай байж байгаа юм.

 

Бүгдийг хараар будах учиргүй. Монгол Улс 2015 оны эхний улиралд дэлхийн 108 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 1779.5 сая ам.доллар, үүнээс экспорт 1077.7 сая ам.доллар, импорт 701.7 сая ам.долларт хүрсэн мэдээ байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 203.2 сая ам.доллар буюу 10.2 хувиар өсч. Гадаад худалдааны тэнцэл 2014 оны эхний улиралд 9.3 сая ам.долларын алдагдалтай байсан бол 2015 оны эхний улиралд 376.0 сая ам.долларын ашигтай гарсан байна. Ам.доллар өсөхийн нөгөө талд ханш чангарсантай холбоотойгоор импорт буурч байгаа гэж байна. Экспорт нэмэгдсэнээр манай улсын гадаад худалдаа ашигтай гарах болсон юм. Бид бэлэнчлэн бүхнийг гадаадаас авдаг сэтгэлгээнээсээ бага багаар салж өөрсдөө өөрсдийнхөө хэрэглээг хангаад байх зүгт харж зогсоод байгаа нь хамгийн сайн мэдээ гэж болно. Цахилгаан эрчим хүч зэрэг гол салбаруудын үнийг төр хүчээр барьж үнэ чөлөөлөх ажлыг хойргошуулж ирсний буруу одоо гарч асар том өрийн сүлжээ алдагдалд орсон газрууд нь одоо төсөвт бодитой дарамт болж ирж байгааг ч дурьдах ёстой байх.

 

Бүхэлдээ зөвхөн уул уурхайгаас хамааралтай олдог хэдэн төгрөгөөрөө гадаад бараа бөөндөж импортоор амьдарч орлогоосоо давсан өндөр зарлагатай явж ирсэн бид бодит хямралтай нүүр тулж одоо дасан зохицохоор хямрал бэрхшээлтэй гар бариад гарц хайж “өөрсдөө үйлдвэрье” гэж дуугарч эхэлж байна. Энэ нь зөв амаараа хөгжихийн гараан дээр ирсний нэг дохио байх. Нэгэн үеэ бодвол эв нэгдэлтэй байж бэрхийг туулах ёстой гэсэн сэтгэлгээ ч нийгэмд бий болж байгаа нь шат шатандаа мэдрэгдэж байна. Улстөрчдөөс намаа бод гэж хэлдэг байсан “шүтэн бишрэгчид” нь одоо “улсаа бодьё гэж дуугардаг болсон байна. Бид хаашдаа хямарч бэрхийг туулж хоёр жил илүүг ардаа хийлээ. Одоо улстөрчид сэхээж байна гээд дахиад популист аян өрнүүлж өр тавьж эдийн засгийг түр сэхээж гялтгар харагдуулах гэж муйхарлавал үр дагавар нь одоогийнхоос ч хатуу ирэхийг бултаараа санууштай байх. Тэгэхээр хөл дээрээ тэнцвэрээ олж байгаа энэ чигтээ үнэнтэй эвлэрч өөрсдийнхөө бодит боломжоор амьдрах алхамаа бататгахыг уриалмаар. Өөрийнхөө мэрийлтээр хөл дээрээ босч хөгжье гэсэн олон нийтийн урам зоригийг төр одоо соргог мэдэрч ирэх сонгуулиар биш хэтээ харсан хөгжлийн бодлгоор явья гэсэн энэ замаас хазайх эрхгүйг мөн хэлэх ёстой л байх.

 

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
та нарыг мал бол нядалаад төхөөрчих юм сан
2015-04-20
Зочин:
ядуурсан байдалтай байж хайшаа бид явах вэ гэнэ үү инээдэмтэй юм
2015-04-20
Зочин:
одоо ч гэсэн ядуурлуугаа л явна ш дээ ойлгомжтой
2015-04-20
хөхө:
25 жилийн өмнө ядуурлуугаа явж байсан ш дээ
2015-04-20
xaxaxaxa hai ya kkkk bi helsen vaa:
kkkk ulsaa dampuuruulchaad muu huurnuud odoo kazino baiguulj giiguuleh yum gene dee kkkk yamar ard tumen bna tiim tur bna aaa gj
2015-04-16
xaxaxaxa hai ya kkkk bi helsen vaa:
kkkk ulsaa dampuuruulchaad muu huurnuud odoo kazino baiguulj giiguuleh yum gene dee kkkk yamar ard tumen bna tiim tur bna aaa gj
2015-04-16