Киноны хөгжим эгшиглэх үдэш
2015-04-16


Киног амьдруулдаг хамгийн чухал зүйл бол яахын аргагүй амьд дүрслэл бүхий хөгжим юм.

 

Тэгвэл кино сонирхогч та бидний сэтгэл зүрхэнд хоногшсон Дэлхийн болон холливудын олон сайхан киноны хөгжмүүд улсын Филармонийн тайзнаа энэ үдэш эгшиглэх нь ээ.

 

 

Тоглолтод  Оскарын шагналт James Bond 007 киноны Skyfall, Breakfast at Tiffany’s киноны Moon river, The Wizard of OZ киноны Over the Rainbow, Rocky киноны Eye of Tiger, Gonna Fly now, Mission Impossible гэх зэрэг олон сайхан дуу хөгжмүүд эгшиглэх ба Дэлхийн алдарт “Chicago” мюзикл киноны хэсэг “All that Jazz” нь монголд 2 дахь удаагаа тайзнаа дуулагдах гэж байгаа нь онцлог юм.

 

Тус тоглолт улсын Филармонийн тайзнаа өнөөдөр 19.00 цагт ганцхан удаа тоглогдоно. 

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин