Цагаан ордны интернэтийг хакерджээ
2015-04-16

 

АНУ-ын Цагаан ордон кибер дайралтад өртөж, хэсэг хугацаанд интернэт саатсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хакерууд өчигдөр 15.00 цагийн үед ордны бүх суурин компьютерийг автоматаар унтараасан байна. Мөн интернэтийн хурдыг удаашруулж, ордны ажлын явцад нөлөөлөхийг оролджээ.

 

Тагнуулын алба энэхүү хэргийн ард нэг хүн бус нэлээн том байгууллага байж болзошгүй гэж хэвлэлийнхэнд ярьсан байна. Гэхдээ хакеруудын байршлыг тогтоогоогүй бөгөөд хэргийг шалгахад 2-3 өдөр шаардлагатай гэжээ.

 

Өнгөрсөн долоо хоногт Цагаан ордон хакеруудын дайралтад өртсөн юм. Хакерууд ордны дотоод сүлжээг хакердаж, Ерөнхийлөгчийн айлчлалын хөтөлбөр болон цагийн хувиар, дансны мэдээллийг хакердсан юм. Энэхүү хэргийн ард тагнуулыхан ОХУ-ын Засгийн газар байгаа гэж мэдэгдсэн билээ. Учир нь сүлжээнд нэвтэрсэн хакерууд мэдээлэл хакердаж байхдаа алдаа гаргаж зарим тоо болон тэмдэгтээ үлдээсэн юм. Эдгээр код, тэмдэг нь ОХУ-ын Тагнуулын байгууллагын кодтой таарч байгааг Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас уламжилжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин