Януковичийн дэмжигч Олег Калашников амиа алджээ
2015-04-16

 

Украины Ерөнхийлөгч асан Виктор Янукович амиа алдлаа гэх мэдээллийн дараа түүний холбоотон Украины сөрөг хүчний улстөрч Олег Калашников Киев хотноо амиа алдсан байдалтай олдсон тухай “AFP” агентлаг мэдээлээ. Түүнийг гурван удаа буудаж амийг нь хороожээ. Гэмт хэрэгтнүүдийг эрэн сурвалжиж байна.

 

Олег Калашников барууныг баримтлагчдын эсрэг анти-Майдан бослогыг зохион байгуулагчдын нэг юм. Украины сөрөг хүчнийхэн улстөрчийн үхлийн цаана Киевийн удирдлагууд байгаа гэж мэдэгджээ.

 

Сөрөг хүчний удирдлагууд “Виктор Янукович амиа алдсан” гэх мэдээллийг худал, цуурхал хэмээн мэдэгдэж, “хэвлэлийнхэн Олег Калашниковыг,  Януковичтой андуурсан байж болзошгүй” гэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин