Эрүүл мэндийн боловсролын танхимтай болно
2015-04-16

БСШУЯ,  НҮБ-ын Хүн амын сантай хамтран “Амьдрах ухаанд суурилсан эрүүл мэндийн боловсролын  танхимыг байгуулан ажиллахаар боллоо.

 

Эхний ээлжинд  20 танхимыг 11 аймаг болон нийслэл хотын ерөнхий боловсролын сургууль, насан туршийн боловсролын төв, их дээд сургуулийг түшиглэн байгуулж байна. Тус танхимд зориулсан тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх ажиллагааг өчигдөр боллоо. 

 


Амьдрах ухааны боловсрол нь залуу хүмүүсийн ажил амьдралд нэн чухал чадваруудыг эзэмшүүлэхэд чиглэдэг. Амьдрах ухааны чадваруудад хувь хүний нийгэм сэтгэл зүйн чадварууд, ялангуяа бусадтай зөв харилцах, сэтгэл хөдлөлөө хянах, эрүүл, идэвхтэй, аюул эрсдэлгүй, бүтээлч амьдралаар амьдрахад чиглэсэн зөв шийдвэр сонголт хийхтэй холбоотой чадварууд багтдаг. Эдгээр багц чадваруудад өөртөө итгэх, бусдыг ойлгож, мэдрэх, төлөвлөлт хийх, стрессийг зохицуулах, хүчирхийлэл, хорт зуршил, бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлэх зэрэг орж байгаа аж.

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
amjilt:
Mongolchuudad mash heregtei surgalt baina. amjilt
2015-04-16