“Тавантолгой”-гоос сэдэрсэн шарх
2015-04-16

Тавантолгойн талцлаар эхэлсэн хаврын улс төрийн синдром хэр удаан үргэлжлэхийг хэн ч таашгүй. Дээрээс өгсөн тогтоол шийдвэрийн дагуу гүйцэтгэх засаг он удаан жил гацаанд байсан Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг эцэслэн гарын үсэг зурахад бэлэн болгож, хаврын чуулганыг угтсан. Гүйцэтгэх засаглалын хаврын чуулганы нээлтэд барьсан бэлэг “тэсрэх, тэрслэх бөмбөг”-тэй байж. Спикер, сайд хоёрын хооронд ширүүн мэтгэлцээн өрнүүлж, халз тулаанд төлөөллөөрөө дамжуулж дуудаад байна.

 

Дөрөвдүгээр сарын тэр нэг амралтын орой уул уурхайн баялгаа хөдөлгөж, хөрөнгө оруулалт татан, хүндэрсэн эдийн засгаа сэргээх сэтгэл сэргээсэн сайхан мэдээллийг Ерөнхий сайдаасаа сонсон, өглөөг урам зоригтойгоор угтаж байсан. Харин эдүгээ тэр шийдлийн Засгийн газрын тэргүүний мэдэгдэл цаасан дээр буулгаснаас цаашаа хэрэгжихгүй гацчихаад байна.

 

Тавантолгойн гэрээний төсөлд УИХ-ын дарга З.Энхболд болон Монгол Улсын сайд, ажлын хэсгийн ахлагч М.Энхсайхан нарын хооронд УИХ-ын тогтоол зөрчсөн, зөрчөөгүй, гэрээний төсөл эцсийн хувилбар мөн биш гэх маргаан үргэлжлэн явсаар хувь улстөрч,  яс үндсээрээ ч дуудалцахад хүрлээ.

 

Тавантолгойгоос үүдсэн улстөрчдийн тэмцэл яван явсаар нам, эвслийн рейтинг, ирэх сонгуулийн дүн ямар байх бол гэсэн урьдчилсан таамаглалыг ч олон нийтийн дунд өрнүүлэв. Монголчуудыг дотроос нь турхиралцуулж, талцуулан хүчийг сулруулах харийн бодлого байдаг гэдэг. Улстөрчдийн тэмцэл ч үүнийг бататгах мэт. Нэг тал нь аль нэг улсад давуу ашиг олголоо, нэг улсын хөрөнгө оруулалт ДНБ-ий 4/3-аас дээшгүй байх бодлого алдагдлаа гэж байгаа бол нөгөө талд парламент “гадаад”-ын захиалгаар гэрээг эсэргүүцээд байна гэсэн агаар нэгэн хувилбарыг дэвшүүлцгээж байна.  

 

Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед стратегийн том ордоо эргэлтэд оруулж, гадаадын хөрөнгө оруулалт татан, валютын урсгалыг наашлуулахыг бүгдээрээ зорьж байгаа. Тавантолгойн гэрээ олон Засгийн нүүр үзсэн. Харин Шийдлийн Засгийн газрын үед шийдвэрлэгдэн, хэрэгжиж эхлэх нь гэдгийг ард нийтээрээ харж, хүлээж байгаа. Гэвч нэг талд стратегийн ач холбогдолтой том гэрээг парламентаар хэлэлцүүлэх нь зөв гэж үзэж байгаа ч нөгөө талд “эдийн засаг хүндрэлтэй үед цаг алдлаа. Нэгэнтээ тогтоолоо батлаад хэрэгжүүлэх үүргийг өгсөн байж парламентаар дахин хэлэлцүүлж, хөрөнгө оруулагчдын итгэлийг хөсөрдүүлэх хэрэг байна уу. Үүнийг парламентаар хэлэлцүүлэхээр болсон нь гүйцэтгэх засагтайгаа автор булаацалдах гээд байна уу” гэсэн бухимдал хийгээд хардлагыг сонгогчдод төрүүлж байгаа юм.

 

Улстөрчид аль аль талдаа “гаднын захиалга”, “гадынханд тал зассан” гэдэг үгийг хэрэглэж байгаа. Тэдний энэ талцал бие биенээ л хэмлэж, рейтингээ унагаж байгаагаас бус гадныханд ашигтайгаар тусах нь юу л бол гэх нэгэн ч байна. Цаашлаад УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд, Монгол Улсын сайд, МҮАН-ын дарга М.Энхсайхан хоёрын хоорондох эрт эдүгээгийн улс төрийн тэмцлийн шарх ч “Тавантолгой”-гоос үүдэн сэдрэх шиг боллоо. Энэ хоёр эрхмийн хувьд улс төрийн замнал нь нэг намын угшилтай. Цагтаа М.Энхсайхан ч АН-ын даргын албыг хашиж байсан. “Тавантолгойн гэрээний төслийн эцсийн хувилбар зөвхөн надад л байгаа. Засгийн газрын гишүүдэд ч тараагаагүй, УИХ-ын дарга буруу мэдээлэл өгсөн” гэх ажлын хэсгийн ахлагчийн тайлбарт “М.Энхсайхан шиг хүн миний зөв бурууг шүүхгүй” гэх АН-ын даргын гэдийлт.

 

Энэ бүхэн парламент, гүйцэтгэх засаглалын хоорондын гэхээс хувь улстөрчийн хүрээнд эргэлдээд байгаа. Улстөрчдийн энэ авир нийгэмд ардчиллынхан эрх барьж байх үедээ биесээ хэмлэж, хоорондоо автор булаацалдан тэмцэлддэг гэх өмнөх дүр зургийг тодруулж, сөргөөр тусч байгаа хэрэг. Учир нь МАН, МАХН-ын хоорондох маргаан олон нийтэд нэг намын доторх тэмцэл мэт л харагддаг. Үүнтэй агаар нэгэн АН, МҮАН-ынхан хоорондоо мэтгэлцлээ гэхэд ардчиллынхны хоорондох маргаан л гэж харагдах.

 

Харин энэ бүхний дунд өнгөрсөн хоёр жил шахам сөрөг хүчний үүрэг гүйцэтгэн, эрх баригчдыг шүүмжилж байсан МАН-ынхан чимээгүйхэн оршсоор байна. Гэхдээ тэд  нүүрэндээ тодорсон мишээлээ нууж чадсангүй. Учир нь өрсөлдөгч хүчнүүдийнх нь, улстөрчдийнх нь хоорондын маргаан МАН-д л ашигтай хувилбар болж, намын рейтинг өснө гэдгийг хэдийнэ тооцоолсон хэрэг. Учир нь “Мөнхийн эрх ашиг гэж байхаас мөнхийн дайсан гэж үгүй”.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
iish ish atgahan bodoltoi toriin tusheed
2015-04-19
Зочин:
Цэцэн мэргэн товч сургаалууд эртнийх тусмаа ашиг тустай. Хэрэв зээ эдгээр үгс хүмүүст худал санагдсан бол, ийм урт удаан хугацааны турш зуунаас зуунд дамжин яригдсаар ирэхгүй л байх сан. Квинтиллиан
2015-04-17
Зочин:
Оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. Монголын ард түмнийг хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар Оюу толгой, Таван толгойн гэрээ гэгчийг байгуулж, Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.
2015-04-17
Зочин:
Монголын “Ашигт малтмалын тухай хууль” үнэнхүү хөлдүү. Учир нь уг хуулинд “ төр ашигт малтмалын ордод 34-50 -ийг эзэмшинэ” өөрөөр хэлвэл “төр өөрөө өөрийнхөө өмчид 34-50 -ийг эзэмшинэ” гэсэн дэндүү тэнэг, хөлдүү заалт бий. Гэтэл олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ард түмэн 100 өмчилж, төр 100 эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 ашигладаг. Харин төр ашигт малтмалын ордод биш харин уг ордыг ашиглагч аж ахуйн нэгжид уулын үйлдвэрт буюу уурхайн үндсэн хөрөнгөд нь тодорхой хувь эзэмшиж болох юм. Монголын улс төрчид ашигт малтмалын орд, ордыг ашиглагч аж ахуйн нэгж уулын үйлдвэр, уурхайн үндсэн хөрөнгө гэсэн гуравхан зүйлийг өөр хооронд нь ялгаж салгаж ойлгож чаддаггүй тэнэг, хөлдүү болох нь тэдний баталсан “Ашигт малтмалын тухай” хуулиас нь тод томруун харагддаг.
2015-04-17
Зочин:
Эдийн засгийн алуурчдын зохиосон “Ашигт малтмалын тухай” хуулийг өөрчлөөгүй цагт Тавантолгой төслийн хувь заяа Оюутолгойн төслийн араас орж Монгол орныг улам бүр өрөнд оруулах нь дамжиггүй.
2015-04-17
Зочин:
Шийтгэхгүй орхих нь гэмт хэргийг гааруулах шалгарсан арга. Цицерон
2015-04-17
Зочин:
Хулгай хийх боломж л хулгайчийг төрүүлдэг. Фрэнсис Бекон
2015-04-17
Зочин:
Дарангуйлал бол зуршил юм. Тэр хөгжсөөр өвчин болон хувирдаг зуршил. Хамгийн сайн хүн ч энэхүү зуршилдаа хөтлөгдөөд адгуусны хэмжээнд очтлоо бүдүүлэг мунхаг болдог. Хүнийг цус, эрх мэдэл хоёр мансууруулж, яваандаа ухаан мэдэрхүйд нь хамгийн хэвийн бус зүйлс л амттай санагдахад хүргэнэ. Дарангуйлалын зуршилд автсан хүн хичнээн гэмшивч, эргээд хүн чанараа олж авах бараг боломжгүй. Яг үүн шиг бусармаг явдлыг үл тоомсорлогч нийгэм мөн өөрөөсөө халдвар авч замаа алддаг. Федор Достоевский
2015-04-17
Зочин:
Ухаан солиотой хүнд илд бариулах Шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр адилхан аюултай. Пифагор
2015-04-17
Зочин:
Бусармаг явдлыг хараад дуугүй байна гэдэг бол та түүнд оролцож байна гэсэн үг. Жан Жак Руссо
2015-04-17
Зочин:
Ард түмнээ харанхуй бүдүүлэг байдалд барьж захирахыг хүсэгчдээ, болгоомжлогтун. Та нарт хамгийн түрүүн аюул нүүрлэх вий. Их ташуурдуулсан мал улангассан араатан болох нь амархан гэдгийг мэддэггүй хэрэг үү? Онеро Морабе
2015-04-17
Зочин:
Өөдгүй новшнууд, дарлан мөлжигч, дарангуйлагч, дээрэмчин тонуулчдын засаглалд үнэн хэзээд аюултай. Үнэнийг яагаад хааж боогдуулаад байгаагийн учир ердөө л энэ юм шүү дээ. Южин Дебс
2015-04-17
Зочин:
Нэг тал нь илүү гэгээрснээс бус, нөгөө тал нь дэндүү их мунхагласнаас болж хувьсгал гардаг. Антуан Ривароль
2015-04-17
Зочин:
Хувьсгал бол ёс суртахуунгүй хэргүүдийг угааж арилгадаг цусан далай юм. Ренэ Шатобриан
2015-04-17
Зочин:
Эсрэг талынхнаа сонсохгүйгээр шийдвэр гаргаж байгаа хүмүүс, тэр шийдвэр нь шудрга байлаа ч гэсэн, шударга бус алхам хийж байгаа хэрэг юм. Сенека
2015-04-17
Зочин:
Аяа! Ард түмэн гэдэг гинжилж аргамжих шаардлагатай зэрлэг араатны сүрэг биш. Үнэхээр эрх чөлөөтэй байгаа цагтаа номхон тэд өөрийг нь басамжилж тохуурхсан засаг төрийг нулимах эрхтэй байхын тулд л цухалдаж эхэлдэг. Онеро Морабе
2015-04-17
Зочин:
Төр засаг л хүнийг хүмүүжүүлдэг. Сайн төр сайхан хүмүүсийг, бурангуй засаг өөдгүй муу хүмүүсийг буй болгодог. Сократ
2015-04-17
Зочин:
Засаг төр хүмүүсийг сүйтгэдэггүй, Харин тэнэгүүд засгийн эрхэнд гарчихаараа түүний нэрийг баллаж орхидог. Бернард Шоу
2015-04-17
Зочин:
Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө бүхий л үндсэн хуулийн суурь болдог гэдэг нь нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн ойлголт. Түүнийг үгүй хийчихвэл бүх байгууламж нурна. Үндсэн хуулийн доторхи хамгийн үнэ цэнэтэй зүйл бол суурь нь. Нэгэнт суурь эвдэгдсэн тохиолдолд бусдыг нь хамгаалах шаардлагагүй. Фукс
2015-04-17
Зочин:
Засгийн газар, том бизнес хоёрын цус холилдсон холбоо харанхуйн дунд тасралтгүй өргөжиж хөгжсөөр байдаг. Жек Андерсон
2015-04-17
Зочин:
Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. П.Ж.Рурке
2015-04-17
Зочин:
С.Баярын юунд гайхав. Ийм авилгалч нийгмийг Ардчилсан нам байгуулсан шүү дээ. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан шүү дээ. Энэ нам байгаа цагт Монгол улс хэзээ ч хөгжихгүй, магадгүй тусгаар тогтнолоо ч алдаж магадгүй. Төсөл, тендер шалгаруулахад шийдвэр гаргадаг бүх хүмүүс бүгд л их, бага хэмжээний авилгал авдаг гэж нийтээр ярьдаг шүү дээ. Оюутолгой, Таван толгойн төслууд бол хэдэн арван их наядаар яригдах олон улсын хэмжээний мегатөслүүд. Эдгээр хэдэн арван их наядаар яригдах олон улсын хэмжээний Оюутолгойн мегатөсөлд эцсийн шийдвэр гаргасан С.Баяр харин гайгүй бага авилгал авсан юм биш үү?
2015-04-17
Зочин:
Хэрэв бурхадын орон гэж байсан бол, тэд ардчилсан төртэй байх сан. Засаглалын тийм “төгс хэлбэр” учраас ардчилал хүмүүст тохирохгүй байгаа юм. Жан Жак Руси
2015-04-17
Зочин:
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 25 жил ярьж байна.
2015-04-17
Зочин:
Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Монголд хөгжлийн ямар ч онол, загвар байхгүй, харин АН-ын зохиосон “ардчилал” гэдэг үлгэр л бий.
2015-04-17
Зочин:
Эдийн засгийн алуурчдын зохиосон “Ашигт малтмалын тухай” хуулийг өөрчлөөгүй цагт Тавантолгой төслийн хувь заяа Оюутолгойн төслийн араас орж Монгол орныг улам бүр өрөнд оруулах нь дамжиггүй.
2015-04-17
Зочин:
Монголын “Ашигт малтмалын тухай хууль” үнэнхүү хөлдүү. Учир нь уг хуулинд “ төр ашигт малтмалын ордод 34-50 -ийг эзэмшинэ” өөрөөр хэлвэл “төр өөрөө өөрийнхөө өмчид 34-50 -ийг эзэмшинэ” гэсэн дэндүү тэнэг, хөлдүү заалт бий. Гэтэл олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ард түмэн 100 өмчилж, төр 100 эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 ашигладаг. Харин төр ашигт малтмалын ордод биш харин уг ордыг ашиглагч аж ахуйн нэгжид уулын үйлдвэрт буюу уурхайн үндсэн хөрөнгөд нь тодорхой хувь эзэмшиж болох юм. Монголын улс төрчид ашигт малтмалын орд, ордыг ашиглагч аж ахуйн нэгж уулын үйлдвэр, уурхайн үндсэн хөрөнгө гэсэн гуравхан зүйлийг өөр хооронд нь ялгаж салгаж ойлгож чаддаггүй тэнэг, хөлдүү болох нь тэдний баталсан “Ашигт малтмалын тухай” хуулиас нь тод томруун харагддаг.
2015-04-17
Зочин:
Оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. Монголын ард түмнийг хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар Оюу толгой, Таван толгойн гэрээ гэгчийг байгуулж, Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.
2015-04-17
Зочин:
Цэцэн мэргэн товч сургаалууд эртнийх тусмаа ашиг тустай. Хэрэв зээ эдгээр үгс хүмүүст худал санагдсан бол, ийм урт удаан хугацааны турш зуунаас зуунд дамжин яригдсаар ирэхгүй л байх сан. Квинтиллиан
2015-04-17
davaa:
Ene chine jenkogiin yavuulga chinges bondoos avsan mungu ovoolson shoroo bolgood hayasan ter mungiig hen herhen yaj idsen be gej gansuhees asuumaar bna
2015-04-17
Монгол:
енеедер нэг дарга их юм хийсэн аваг Негеедер ур хуухдууд маань елберч ухэг Ухсэн хуухдуудийн хажуугаар ТТ гэж оридогсод тэгэхгээд байсан юмаа гээд хэнэг ч угуй гуйлгачин царайлаад алхаг Ийм л байна даа Элбэгдорж оо!
2015-04-16
Зочин:
энхболд өдриин сонины ярилцлагадаа ч баир сууриа илэрхиилсэн баина лээ. түүнии баир суурь зөв гэж үзэж баина. боломжиин гэрээ хииж чадахгүи бол энхсаиханыг өөрчилж ч болон шүү дээ.саиханбилэг яарч сандарч оюутолгои тавантолгоин асуудлуудаар хаинга шиидвэр гаргавал зүгээр баисанаас долоон дор юм болох бии дээ. асуудал тэр зүг рүү л яваад баих шиг. энэ засагиин газрын ерөнхии саидыг огцоруулбал яасан юм бэ,? биднииг олон улсын шүүхиин өмнө өрөнд оруулах л юм хиигээд баигаа юм биш үү?хямралаас мөнгө олж хурдан гардаг саин засагиин газар болох гээд харин бүх юмаа баллаж хаях гэж баигаа дүр зураг харагдаад баих юм.
2015-04-16
Зочин:
Улсдаа хортой маргаан л битгий болоосой
2015-04-16
Зочин:
Хэн нь хятадад зарах вэ гээд л маргаад байх шиг байна. Зарах эрхийн төлөө л маргаана. Их ашигтай байхаа
2015-04-16
zochin x:
yg unendee ENHSAIHAN bayriin araas yvj baigashuu. bayr ch gesen ichihgui mongoloos dahiad l mongo bosgoh geed l..........hend n ch buu itge lalruud
2015-04-16
Зочин:
Эд нарын байж байгаа царайг дээ.Ийм нөхдүүд яаж төх барих юм бэ Эртхэн замаа тавьж өгвөл таарна.
2015-04-16
Зочин:
ТТ хурдан хөдөлгөлдөөөөөөөөө. хэрэгтэй ш дээ
2015-04-16
Зочин:
Энэ таван толгой ашиглахаас өмнө нүүрцний үнэ газар уналаа.
2015-04-16
Зочин:
Таван толгойг сайн ашиглаж авийлдаа Нүүрс үнэгүйдхээс өмнө
2015-04-16
zochin:
erhemuudee naana chini huuhed uilj, tsaana chini eh oron chini hetsuudej b.na oilgoj b.na uu
2015-04-16
Зочин:
Энэ ритинг хэнд хамахтай юм бэ. Авилгач Энхсайхан ардчилсан намынханаас ТӨРӨӨ ЦЭВЭРЛЭЦГЭЭЕ.
2015-04-16