Ники Минаж хуримаа хийжээ
2015-04-16

 

Реппер гүнж Ники Минаж өнгөрсөн амралтын өдөр таван жил үерхсэн реппер Ник Миллтэй хуримаа хийсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Лос Анжелес хотноо байрлах Ники Минажийн гэрт хуримаа хийжээ. Хуриманд ойролцоогоор 100 гаруй хүн оролцсон бөгөөд реппер Жей Зи, Кейни Уэст, 50 сент, Снуп Дог оролцож, Никид баяр хүргэсэн байна.

 

Хуримын ёслолд ямар ч хэвлэлийнхэн оролцоогүй аж. Зураг болон бичлэг хийсэн хүмүүсийг хамгаалагчид түр хугацаанд саатуулж байсан гэж “TMZ” сайт бичжээ. Реппер бүсгүй инстаграмдаа нөхөртэйгээ авахуулсан зургаа байршуулаад “Хатагтай Ник боллоо. Таалагдаж байна шүү” гэж бичжээ.

 

Сүйт залуу эхнэртээ 558 мянган ам.долларын үнэтэй алмаазан бөгж өгчээ. Тэд өнгөрсөн оны гуравдугаар сард Лас Вегас хотноо сүй тавьсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин