Т.Цогт, Г.Маралмаа нарт холбогдох хэрэг прокурорт шилжжээ
2015-04-16

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас дөрвөн настай охин амиа алдсан хэрэг өнгөрөгч хоёрдугаар сард гарч, хэргийн сэжигтнээр талийгчийн төрсөн эцэг Т.Цогт, хойд эх Г.Маралмаа нарыг татаж цагдаагийн байгууллагад шалгаж эхэлсэн.

 

Тэгвэл Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэст шалгагдаж байсан тэдэнд холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, харьяаллын дагуу дүүргийн нэгдүгээр прокурорын газарт шилжүүлсэн байна.

 

Т.Цогт, Г.Маралмаа нар Эрүүгийн хуулийн 107 дугаар зүйлийн 107.3, 246 дугаар зүйлийн 246.1, 91 дүгээр зүйлийн 91.2.12 болон 91.2.15 зүйлчлэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ.

 

Б.Хүлэг

 

Shuud.mn
Сонин хачин