Ардын багш Д.Чойжилсүрэнгийн нэрэмжит уралдаан зарлагдлаа
2015-04-17

Жил бүрийн тавдугаар сарын эхний сайн өдөр улс орон даяар тэмдэглэдэг “Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг тохиолдуулан уламжлал болгон зохиож ирсэн Ардын багш Д.Чойжилсүрэнгийн нэрэмжит “Монгол бичгийн улсын уралдаан”-ыг уламжлал ёсоор их дээд сургуулийн оюутнуудын дунд мэргэжлийн ба мэргэжлийн бус ангиллаар 14 дахь жилдээ, төрийн албан хаагчдын дунд зургаа дахь жилдээ, Ерөнхий боловсролын сургуулийн монгол хэл бичгийн багш нарын дунд дөрөв дэх жилдээ  4 дүгээр сарын 25-ны өдрийн 10:00 цагт зохиох гэж байна.

 

Энэ удаа уралдаанд оролцогчдын хүрээг тэлэн цахим орчинд монгол бичгийн хэрэглээг өргөжүүлэхэд хувь нэмэр оруулж буй гадаад, дотоодод суугаа цахим сүлжээ хэрэглэгчдийг хамруулан уралдааны агуулга, үр өгөөжийг нэмэгдүүлэх юм.

 

Уралдааныг санаачлагчийн хувьд МУИС, ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим голлон хариуцаж, МУИС-ийн Монгол судлалын хүрэлэн, Монгол бичиг соёлын “Хос уянга” нэгдэл, Монгол хэл бичгийн багш нарын үндэсний холбоо, МУИС Пресс хэвлэлийн газар хамтран зохион байгуулна.

 

 Удирдамжийг http://num.edu.mn/ сайтаас үзнэ үү.

 

Shuud.mn
Сонин хачин