Монгол-Японы бизнес зөвлөлийн даргаар Т.Хасбаатар сонгогджээ
2015-04-17

МҮХАҮТ-ын дэргэдэх Монгол Японы бизнес зөвлөл өчигдөр ээлжит хурлаа хуралдуулсан байна. Хуралдаанаар зөвлөлийн даргыг томилох асуудлыг хэлэлцжээ. Монгол-Японы бизнес зөвлөлийн даргаар эдийн засагч Т.Хасбаатарыг сонгосон байна. Энэ жил Монгол - Японы хооронд эдийн засгийн тvншлэлийн гэрээ байгуулсан. Тус түншлэлийн хүрээнд бизнес зөвлөл идэвхитэй ажиллах, хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг сайжруулах ёстойг зөвлөлийн гишүүд онцолж, шинэ удирдлагад анхаарал хандуулахыг хүсчээ.

 

Т.Хасбаатар нь хуульч, эдийн засагч мэргэжилтэй. Япон улсад эдийн засгийн мэргэжил эзэмшсэн нэгэн юм. Тэрбээр мөн Монгол – Японы соёл, эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн тэргүүнээр ажилладаг байна. 

 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Амжилт хvсье
2015-04-17