Оюутолгойн хувь нийлүүлэгчтэй байгуулах ”Эвлэрлийн гэрээ”-нд юу тусах вэ?
2015-04-17

Засгийн газар Лхагва гаригийн хуралдаанаараа Оюутолгой ХК-ийн асуудлыг хаалттай хэлэлцэж, хувь нийлvvлэгч талтай “Эвлэрлийн гэрээ” байгуулахаар болсныг улаанбаатарчууд Ховдоос мэдэв. Энэ тухай баруун аймгуудад томилолтоор ажиллаж яваа УИХ-ын гишvvн С.Ганбаатар бvхнээс тvрvvнд мэдээд, Засгийн газрын шийдвэрийг эсэргvvцэн мэдэгдэл хийсэн юм. Өчигдөр салбарынхаа ажил байдлын талаар хэвлэл, олон нийтэд мэдээлэл өгсөн Зам, тээврийн сайд Н.Төмөрхvv Оюутолгойн асуудлыг шийдсэн гэж мэдэгдсэн боловч, яг ямар асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар ярихаас татгалзсан юм.

 

Эрхэм гишvvн С.Ганбаатарын мэдэгдэлдээ дурдсанаар бол Засгийн газар Оюутолгой ХК-ийн татварын өрийг хэрэгсэхгvй болгож, буулт хийсэн байж болзошгvй байна. Өөрөөр хэлбэл, татварыг тэглэх нөхцлөөр Оюутолгойн хувь нийлvvлэгчтэй “Эвлэрлийн гэрээ” байгуулахыг Засгийн газраас “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гvйцэтгэх захирал Б.Бямбасайханд зөвшөөрчээ. Vvнийг тодруулахаар бид тус компаний Хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Г.Солонгод хандсан юм. “УИХ-ын гишvvн С.Ганбаатарын мэдэгдлээс болж олон нийтийн дунд шуугиан vvссэн тул тус компаний холбогдох хvмvvс хэвлэлийн бага хурал хийнэ” гэж тэр хэлсэн боловч төдөлгvй больсон байв. Албан мэдээ тvгээнэ гэсэн нь мөн л сураг алдрав.

 

“Эвлэрлийн” гэж ихээхэн ноцтойгоор тодорхойлсон гэрээ бичиг байгуулах хvртлээ vгтрээд байгаа Засгийн газар болон Оюутолгой ХК-ийн хоорондох vл ойлголцол чухам ямар цадигтайг товчхон сануулъя. Татварын Ерөнхий газраас тус компанид тогтоосон 130 сая ам.долларын акт, анхны ТЭЗV-гээр батласан зардлыг 2.0 тэрбум ам.доллараар хэтрvvлсэн зэргийг 2013 оны хоёрдугаар сард УИХ-ын нэгдсэн чуулганаар нээлттэй хэлэлцсэнээр асуудал анхлан боссон. Чуулганд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж биечлэн сууж, асуулт асуун ярилцаж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн болон Уул уурхайн сайд Н.Батбаяр, Д.Ганхуяг, “Эрдэнэс Оюутолгой” ХК-ийн захирал Ц.Сэдвээнчиг нар хариулсан.

 

Анхны хөрөнгө оруулалт өнгөрсөн хугацаанд 4 тэрбум 425 сая ам.доллар байхаар тусгасан байтал 2012 оны гvйцэтгэлээр зардлын хэмжээ 6 тэрбум 467 сая доллар болж, 47 хувиар өссөн байлаа. Тухайн оны 12 дугаар сарын 31-ны байдлаар дээрх нийт зардлын 2.0 тэрбум нь Монгол Улсад ноогдож, хvv нь 705 сая ам.доллар хvрсэн тооцоо гарсан юм. Хэдийгээр зардал хэтэрсэн ч гэлээ компаний гvйцэтгэх удирдлага менежментийн төлбөрийг 3.0 хувиар тооцон авсаар ирсэн, цаашид энэ төлбөрийг 6.0 хувь болгох тохироотой, мөн зардал цаашид ч нэмэгдэхтэй холбоотойгоор анхны хөрөнгө оруулалт нөхөгдөх хугацаа хойшилж, 2019 онд нөхөхөөр байснаа 2033 он болсон, Оюутолгойн нэрээр Рио Тинто нэмж 6.0 тэрбум ам.доллар босгоод, тухайн vеийг хvртэл оруулсан 4.0 тэрбум доллараа тvvнээс суутган авч, 2.0 тэрбумыг нь төсөлд оруулах санал тавьсан зэрэг олон асуудал давхар давхар боссон. Айвенхоу майнз компанид анх Оюутолгойн ордын лицензийг шилжvvлэхдээ BHP компаний авч vлдсэн 2.0 хувь, хилийн цаана, хятадын нутагт Рио Тинтогийн барьж байгаа баяжмалын агуулах гэх мэтийн далд юмс ч ил болж байлаа. Оюутолгой ордын эргэн тойрны бvх газруудын лицензийг эзэмшиж байсан Entrйe Gold компани, тvvний хувь оролцоотой холбоотой будлиан ч vvссэн.

 

Энэ бvхнийг УИХ-ын чуулганаар удтал ярилцсаны эцэст Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Засгийн газарт 5 бvлэг, 15 асуудлаар чиглэл өгсөн юм. Засгийн газарт чиглэл өгч байхдаа Ерөнхийлөгчийн онцолж байсан бас нэг асуудал бол өөрийнх нь томъёолсноор “дэлхий нийтийн төөрөгдөл” байсан юм. Монгол Улс л хууль тогтоомж, гэрээгээ хэлэлцээгээ зөрчөөд байгаа юм шиг ойлголт олон улсад тарж байгаа явдалд анхаарал хандуулахыг тэр УИХ, Засгийн газарт сануулсан. Энэ нээлттэй нэгдсэн чуулганы дараахан Оюутолгойн хөрөнгө оруулагчид Hugo North ордыг ашиглах ТЭЗV-ийг 2014 он хvртэл хойшлуулсан юм. Дэлхийн хэвлэлvvд vvнийг “улстөрийн шалтгаантай” хэмээн тайлбарлаж байв. Тухайн vеийн Шадар сайд, Сангийн сайд, Уул уурхайн сайд нар хамтарсан тушаал гаргаж, ажлын хэсэг байгуулан Оюутолгой ХК-тай хэлэлцээ хийж эхэлсэн. Ажлын хэсэгт Засгийн газраас Ерөнхийлөгчийн чиглэлvvд болон бусад асуудлуудыг хамруулсан 22 асуудлаар тохиролцох даалгавар өгсөн бөгөөд хэлэлцээний ширээнд хөрөнгө оруулагчид найман асуудал дэлгэсэн юм.

 

Өөрөөр хэлбэл, хэлэлцээгээр нийт 30 асуудал хэлэлцсэн гэсэн vг. Компанийн ТУЗ-д шинээр томилогдсон Монголын талын гишvvдийн оролцоотой ажлын хэсэг Лондонг зорьж, Рио Тинто компаний удирдлагуудтай уулзаад ирэхдээ асуудлуудынхаа 15-ыг шийдчихээд ирсэн. Vлдсэнийг Улаанбаатарт vргэлжvvлэн хэлэлцсэн боловч дорвитой шийдэлд хvрээгvй. Мөн оны долдугаар сард Рио Тинто Оюутолгойн далд уурхайн ажлыг албан ёсоор зогсоож, 1700 ажилтнаа цомхотгосон бөгөөд vvнээс хойш жил гаруйн дараа буюу 2014 оны 9 дvгээр сард Монгол Улсын Татварын маргаан таслах зөвлөл 130 сая ам.долларын татварын актыг нь 30 саяынх болгож шийдсэн юм. Энэ хугацаанд дэлхийн зах зээл дээрх зэсийн vнэ унаж, Хятадын эдийн засаг удаашран, манай улсад орох гадаадын шууд хөрөнгө оруулалт 70 гаруй хувиар буурлаа. 2013, 2014 онуудын улсын төсвийн орлого тэрбум тэрбумаар тасрав. Шинэчлэлийн Засгийн газар ч унав.

 

Асар хvндрэлтэй эдийн засгийг Ч.Сайханбилэгийн Засгийн газар хvлээн авсан юм. Тийм ч учраас нэн тэргvvний зорилт нь мега төслvvдийг хөдөлгөж, хөрөнгө оруулалт татах замаар эдийн засгийн удаашралыг сааруулах явдал байлаа. Vvнийгээ ч Ерөнхий сайд ил тодорхой хэлж, олон нийтээс vvрэн утасны мессежээр санал аван, Тавантолгой, Оюутолгойн ажлуудыг хамгийн тvрvvнд шvvрсэн. Хаврын чуулганы өмнөх өдөр Ерөнхий сайд “том төслvvдийнхээ гацааг гаргаж чадлаа” хэмээн мэдэгдсэн ч Оюутолгойн асуудлыг хэрхэн шийдэж буйгаа нууцлаад өнгөрсөн. Тэр “нууц” нь “Эвлэрлийн гэрээ” гэх хувилбар болох нь өчигдөр олон нийтэд тодорхой боллоо. Лав татварын өрийг “өршөөх”-өөр болж байх шиг. Өөр чухам ямар ямар асуудлыг уг гэрээгээр хэрхэн тохиролцохоор “Эрдэнэс Монгол”-ын гvйцэтгэх захирал Б.Бямбасайханд эрх олгосон нь тодорхойгvй хэвээр vлдлээ.

 

Эх сурвалж: Өглөөний сонин

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Uul uurkhain yaam Gankhuyag Jigjid nariin gart bgaa tsagt ajil uragshlakhguiee Tedniig sursan mergejleer ni ajilluul
2015-04-19
zochin:
Uul u uurkhain yaam Gankhuyag Jigjid nariin gart bgaa tsagt ajil uragshlakhguiee Tedniig sursan mergejleer ni ajilluul
2015-04-19
tembuu od:
Төмөр Замийн 48-р байрний Гомо Мөнхжаргал гэж олон жил шорнгоор явсан эр наранд гарч ирсэн хойноо шоронгийн гаж зуршилаа мартаж чадалгүй байрнийхаа өсвөр насний хөвгүүдийг шохоорхож Улмаар үүнээсээ болж 48-р байранд бөөн асуудал үүсгэж олон аав ээжийн дургүйг хүргэж явсан жинхэнэ маанаг нөхөр байгаан. Одоо энэ нөхөр байраа зараад Төв цэнгэлдэхийн хажууд орших Нархан хотхонд нүүж ирээд энэ байрний 51-р байрний 1-р орцний таван давхарт амьдарч байгаа боловч бас зүгээр байж чадахгүй энэ хавийн залууухан хөвгүүдийг татаж чангаасаар байдаг сурагтай Гадаад зүс царай нь бүдүүн махдаг биетэй, намхан нуруутай, үсгүй мулзан толгойтой. Хар өнгийн РАВ-4 машинийг цагаан өнгийн раум машинтай сольж унадаг энэ нөхөрөөс энэ хавийн эцэг эхчүүд хөвгүүдээ хол байлгахад буруудах зүйлгүй. Өөр нэг юм бол мөнхөөг архаг тэмбүүтэй гэж хүмүүс ярилцдаг юм байналээ. Илүү дэлгэрэнгүй мэдье гэвэл youtube дээр MONGOLIIN IJIL HUISTNIIi HOLBOO гэсэн айхтар том аудио бичлэг байгаа
2015-04-18
хх:
хахууль аваагүй юм бол ганц гэрээг шийдэж чадахгүй хичнээн жил болох гэсэн юм бэ Ашиггүй гэрээ хийсэн хүмүүсийг хариуцлагад татвал таарна Маш өндөр хахууль олноороо авсан учраас асуудлыг шийдэж чадахгүй байна Энэ олон толгойнуудын асуудлыг шийдэж чадахгүй байж Ноён уулруу шүлэнхэтэж байхаа боливол таарна Ийм баж ард түмэндээ амьдарч байгаа алга дарам газрыг нь хувьчилж өгч чадахгүй элдэв бичиг цаас нэхэж чирэгдүүлж байдаг хирнээ харийхны өмнө хамгаа дэлгэдэгээ болиосой Ард түмэн эх орон гэх сэтгэл төрийн томчуудад даанч алга Хүнд суртал хээл хэхуульд идэгдэж дэндүү ялзарсан байна Энэ олон газрын албад дэндүү хүнд суртал хошүүн хойрго байдалд идэгдсэн иргэдийг чирэгдүүлж байгаагаа ажил хийсэн мэт ойлгодог болсон байна
2015-04-18
Зочин:
Цэцэн мэргэн товч сургаалууд эртнийх тусмаа ашиг тустай. Хэрэв зээ эдгээр үгс хүмүүст худал санагдсан бол, ийм урт удаан хугацааны турш зуунаас зуунд дамжин яригдсаар ирэхгүй л байх сан. Квинтиллиан
2015-04-17
Зочин:
Оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. Монголын ард түмнийг хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар Оюу толгой, Таван толгойн гэрээ гэгчийг байгуулж, Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.
2015-04-17
Зочин:
Монголын “Ашигт малтмалын тухай хууль” үнэнхүү хөлдүү. Учир нь уг хуулинд “ төр ашигт малтмалын ордод 34-50 -ийг эзэмшинэ” өөрөөр хэлвэл “төр өөрөө өөрийнхөө өмчид 34-50 -ийг эзэмшинэ” гэсэн дэндүү тэнэг, хөлдүү заалт бий. Гэтэл олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ард түмэн 100 өмчилж, төр 100 эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 ашигладаг. Харин төр ашигт малтмалын ордод биш харин уг ордыг ашиглагч аж ахуйн нэгжид уулын үйлдвэрт буюу уурхайн үндсэн хөрөнгөд нь тодорхой хувь эзэмшиж болох юм. Монголын улс төрчид ашигт малтмалын орд, ордыг ашиглагч аж ахуйн нэгж уулын үйлдвэр, уурхайн үндсэн хөрөнгө гэсэн гуравхан зүйлийг өөр хооронд нь ялгаж салгаж ойлгож чаддаггүй тэнэг, хөлдүү болох нь тэдний баталсан “Ашигт малтмалын тухай” хуулиас нь тод томруун харагддаг.
2015-04-17
Зочин:
Ашигт малтмалын ордыг ард түмэн 100 өмчилж, төр 100 эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 ашигладаг. Олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. Үүнд 1-рт, Роялти роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаж борлуулалтаа хийгээд төрд асар өндөр хэмжээний роялти болон татвар төлөх гэрээ юм, 2-рт, Бүтээгдэхүүн хуваах гэрээ энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр бараг тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус тусдаа худалдан борлуулах гэрээ юм, 3-рт, Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах
2015-04-17
Зочин:
Эдийн засгийн алуурчдын зохиосон “Ашигт малтмалын тухай” хуулийг өөрчлөөгүй цагт Тавантолгой төслийн хувь заяа Оюутолгойн төслийн араас орж Монгол орныг улам бүр өрөнд оруулах нь дамжиггүй.
2015-04-17
Зочин:
Бүх муу юмны үндэс-шунал. Жефри Чосер
2015-04-17
Зочин:
Муу хүмүүс нэгдэж дотносно гэдэг нь нөхөрлөл биш, хуйвалдаан. Тэд бие биеэ хайрладаггүй, харин бие биеэсээ жийрхэдэг. Тэд найз нөхөд биш, үгсэгсэд. Этьен Боэси
2015-04-17
Зочин:
Хэсэг зуур хуйвалдаанд оролцсон хүн дараа нь хуйвалдаангүйгээр амьдарч чадахаа больдог. Бусад бүх зүйл түүнд уйтгартай санагддаг. Жан Дө Лабрюйер
2015-04-17
Зочин:
Хүний хамгийн ариун мэдрэмжүүд болох эх орон, элгэн садан, сайн сайхан, цэвэр ариуныг хайрлах хайрыг сувьдаг шунахай зан үгүй хийчихдэг. Саллюстий
2015-04-17
Зочин:
Шийтгэхгүй орхих нь гэмт хэргийг гааруулах шалгарсан арга. Цицерон
2015-04-17
Зочин:
Хулгай хийх боломж л хулгайчийг төрүүлдэг. Фрэнсис Бекон
2015-04-17
Зочин:
Дарангуйлал бол зуршил юм. Тэр хөгжсөөр өвчин болон хувирдаг зуршил. Хамгийн сайн хүн ч энэхүү зуршилдаа хөтлөгдөөд адгуусны хэмжээнд очтлоо бүдүүлэг мунхаг болдог. Хүнийг цус, эрх мэдэл хоёр мансууруулж, яваандаа ухаан мэдэрхүйд нь хамгийн хэвийн бус зүйлс л амттай санагдахад хүргэнэ. Дарангуйлалын зуршилд автсан хүн хичнээн гэмшивч, эргээд хүн чанараа олж авах бараг боломжгүй. Яг үүн шиг бусармаг явдлыг үл тоомсорлогч нийгэм мөн өөрөөсөө халдвар авч замаа алддаг. Федор Достоевский
2015-04-17
Зочин:
Эх орноо хайрлах сэтгэлд их багын хэмжээ гэж үгүй. Түүний төлөө бүхнийг хийгээгүй бол, юу ч хийгээгүй гэсэн үг. Байгаа бүхнээ түүнд зориулаагүй бол, бүхнийг түүнээс харамласан гэсэн үг. Людвиг Берне
2015-04-17
Зочин:
Далайн тэртээд чи зөвхөн өөр тэнгэрийг л олно, сэтгэл зүрхийг олохгүй. Хораций
2015-04-17
Зочин:
Эх орноосоо нүүр буруулдаг хүмүүс хүн чанараасаа яг л тийн нүүр буруулдаг. Ярослав Галин
2015-04-17
Зочин:
Ухаан солиотой хүнд илд бариулах Шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр адилхан аюултай. Пифагор
2015-04-17
Зочин:
С.Баярын юунд гайхав. Ийм авилгалч нийгмийг Ардчилсан нам байгуулсан шүү дээ. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан шүү дээ. Энэ нам байгаа цагт Монгол улс хэзээ ч хөгжихгүй, магадгүй тусгаар тогтнолоо ч алдаж магадгүй. Төсөл, тендер шалгаруулахад шийдвэр гаргадаг бүх хүмүүс бүгд л их, бага хэмжээний авилгал авдаг гэж нийтээр ярьдаг шүү дээ. Оюутолгой, Таван толгойн төслууд бол хэдэн арван их наядаар яригдах олон улсын хэмжээний мегатөслүүд. Эдгээр хэдэн арван их наядаар яригдах олон улсын хэмжээний Оюутолгойн мегатөсөлд эцсийн шийдвэр гаргасан С.Баяр харин гайгүй бага авилгал авсан юм биш үү?
2015-04-17
Зочин:
Бусармаг явдлыг хараад дуугүй байна гэдэг бол та түүнд оролцож байна гэсэн үг. Жан Жак Руссо
2015-04-17
Зочин:
Ард түмнээ харанхуй бүдүүлэг байдалд барьж захирахыг хүсэгчдээ, болгоомжлогтун. Та нарт хамгийн түрүүн аюул нүүрлэх вий. Их ташуурдуулсан мал улангассан араатан болох нь амархан гэдгийг мэддэггүй хэрэг үү? Онеро Морабе
2015-04-17
Зочин:
Өөдгүй новшнууд, дарлан мөлжигч, дарангуйлагч, дээрэмчин тонуулчдын засаглалд үнэн хэзээд аюултай. Үнэнийг яагаад хааж боогдуулаад байгаагийн учир ердөө л энэ юм шүү дээ. Южин Дебс
2015-04-17
Зочин:
Нэг тал нь илүү гэгээрснээс бус, нөгөө тал нь дэндүү их мунхагласнаас болж хувьсгал гардаг. Антуан Ривароль
2015-04-17
Зочин:
Хувьсгал бол ёс суртахуунгүй хэргүүдийг угааж арилгадаг цусан далай юм. Ренэ Шатобриан
2015-04-17
Зочин:
Эсрэг талынхнаа сонсохгүйгээр шийдвэр гаргаж байгаа хүмүүс, тэр шийдвэр нь шудрга байлаа ч гэсэн, шударга бус алхам хийж байгаа хэрэг юм. Сенека
2015-04-17
Зочин:
Аяа! Ард түмэн гэдэг гинжилж аргамжих шаардлагатай зэрлэг араатны сүрэг биш. Үнэхээр эрх чөлөөтэй байгаа цагтаа номхон тэд өөрийг нь басамжилж тохуурхсан засаг төрийг нулимах эрхтэй байхын тулд л цухалдаж эхэлдэг. Онеро Морабе
2015-04-17
Зочин:
Төр засаг л хүнийг хүмүүжүүлдэг. Сайн төр сайхан хүмүүсийг, бурангуй засаг өөдгүй муу хүмүүсийг буй болгодог. Сократ
2015-04-17
Зочин:
Засаг төр хүмүүсийг сүйтгэдэггүй, Харин тэнэгүүд засгийн эрхэнд гарчихаараа түүний нэрийг баллаж орхидог. Бернард Шоу
2015-04-17
Зочин:
Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө бүхий л үндсэн хуулийн суурь болдог гэдэг нь нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн ойлголт. Түүнийг үгүй хийчихвэл бүх байгууламж нурна. Үндсэн хуулийн доторхи хамгийн үнэ цэнэтэй зүйл бол суурь нь. Нэгэнт суурь эвдэгдсэн тохиолдолд бусдыг нь хамгаалах шаардлагагүй. Фукс
2015-04-17
Зочин:
Засгийн газар, том бизнес хоёрын цус холилдсон холбоо харанхуйн дунд тасралтгүй өргөжиж хөгжсөөр байдаг. Жек Андерсон
2015-04-17
Зочин:
Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. П.Ж.Рурке
2015-04-17
Зочин:
Хэрэв бурхадын орон гэж байсан бол, тэд ардчилсан төртэй байх сан. Засаглалын тийм “төгс хэлбэр” учраас ардчилал хүмүүст тохирохгүй байгаа юм. Жан Жак Руси
2015-04-17
Зочин:
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 25 жил ярьж байна.
2015-04-17
Зочин:
Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Монголд хөгжлийн ямар ч онол, загвар байхгүй, харин АН-ын зохиосон “ардчилал” гэдэг үлгэр л бий.
2015-04-17
иргэн:
Ганбаатарын зөв.
2015-04-17
иргэн:
Энэ бол маш буруу.Хэзээ гэрээ хэлцэл хийж сурах болоо?Монгол гэж гэнэн тэнэгүүдийн орон юм даа. Мөчир дээр суугаад хөрөөдөх гэдэг л болж байна.Халзан Ганболд ч мэдэх асуудал ч биш.
2015-04-17
zochin:
Uul u uurkhain yaam Gankhuyag Jigjid nariin gart bgaa tsagt ajil uragshlakhguiee Tedniig sursan mergejleer ni ajilluul