Медведев дахиад л унтжээ
2015-04-17

 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин шууд нэвтрүүлэгт оролцож байхад тус улсын Ерөнхий сайд Дмитрий Медведев студид хүрэлцэн ирсэн байна. Путинд дөрвөн настай хүү “Та хэдэн цаг унтдаг вэ” гэх асуултыг тавьжээ. Ерөнхийлөгч энэхүү асуултад хариулт өгч байхад Ерөнхий сайд суудал дээрээ унтаж байгаа нь Россий телевизийн зураглаачийн камерт буусан тухай “www.scoopnest.com” мэдээллээ.

 

Энэхүү бичлэг нийтэд хүрсний дараа интернэт хэрэглэгчид Медведевийг гэртээ хариад унтахыг зөвлөж, “Путин, Ерөнхий сайдын нойрыг хүргэчихлээ. Ямар удаан ярьдаг юм” гэж шүүмжилжээ.

 

Медведев өнгөрсөн 2013 онд Сочи хотноо зохион байгуулагдсан өвлийн олимпийн нээлт, хаалтын ажиллагааны үеэр унтаж, “унтамхай баавгай” гэх хочтой болсон юм.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
зочин:
унтсан ч бүх зүйлийг мэдэрч байдаг хүн бдаг шүү. зөв л бна.
2015-04-20
ОХУ-ын:
Бамбарууш ядраа юм байлгүй дээ.
2015-04-19